Тоглолтын орлогоор 100 тонн өвс авчээ
2016-03-23

Гэрэл зургийг MPA.MN

Малчдад туслах зорилгоор МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар Боловсрол соёл шинжлэх ухааны яамтай хамтран “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд “Хаврын” хамтарсан тоглолтыг энэ сарын 14, 16, 19-ны өдөр “Монгол бөхийн өргөө”-нд тоглоод буй. Тэд дөрвөн өдрийн тоглолтын орлогоор 100 тонн өвс, 10 гаруй машин тэжээл авчээ. Уг өвсийг болон ЕБС-ийн сурагчдын оёсон 50 мянга орчим нэмнээ, аж ахуй нэгж, иргэдээс цугларсан лаа шүдэнз, усны сав зэргийг өнөөдөр Улсын онцгой комисст хүлээлгэн өглөө.

 

Засгийн газар дэмжиж ажиллана


Шадар сайд Ц.Оюунбаатар

 

-МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар “Илгээлтийн эзэд” аяныг санаачилж “Хаврын найраг” тоглолтыг тоглосон. Тухайн тоглолтынхоо хуримтлалаар бий болгосон 100 гаруй тонн өвсийг цас зуд ихтэй, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа Баруун аймгууд руу ачиж явуулахаар төлөвлөж байна. Хоёр дуучин маань Монгол Улсын Засгийн газарт асуудал хүргүүлж, малчдад хэрэгтэй байгаа өвс, тэжээл, нэмнээ, лаа шүдэнзийг дээрх аймагт хүргэж өгөх хүсэлтийг тавьсан. Хүсэлтийн дагуу ОБЕГ энэ ажлыг хариуцан зохион байгуулна. Засгийн Газар, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Хүнс хөдөө аж ахуйн яам зэрэг холбогдох байгууллага энэхүү хандивын арга хэмжээг бүрэн дүүрэн дэмжиж ажиллаж байгаа. 

 

Өвс тэжээлийг өвөлжилт хүндэрсэн аймагт хүргэнэ


ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Г.Ариунбуян

 

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 20 гаруй хувь нь цас, зудтай байна. Тэр дундаа Увс, Баян-Өлгий, Завхан аймгийн 22 суманд хаваржилт хүндрэлтэй байгаа. Түүнчлэн Хөвсгөл, Архангай зэрэг дөрвөн аймгийн 10 сум цагаан зудтай байна. Тэгэхээр Онцгой байдлын байгууллагаас тусламжаар хүлээж авсан энэхүү ачаа барааг өвөлжилт, хаваржилт хүндэрсэн болон хүндэрч болзошгүй аймагт хүргэх ажлыг даруй зохион байгуулна.

 

50 машин өвс цугларлаа


МУГЖ, дуучин С.Жавхлан

 

-Дөрвөн өдрийн тоглолтын орлогоо тухайн өдөрт нь өвс, тэжээл авахаар гаргасан учраас яг тэдэн төгрөгөөр хэмжигдэх мөнгө цугларсан гэж хэлж мэдэхгүй байна. Маш олон хүний сэтгэлийн дэмээр энэхүү 50 машин өвсийг авлаа. Мөн хувь хүнээс маш их тусламж ирсэн. Албан байгууллага, сургууль, Замын цагдаагийн газар гээд олон аж ахуй нэгж хамтран ажиллалаа. Энэ аян жил бүхэн үргэлжлээсэй. Сүү уудаг Монгол, мах иддэг Монгол л бол мал, малчин, байгаль дэлхий гурваа дандаа хайрлаж явах ёстой.

 

Орон нутгийн тоглолтын тов гараагүй байна


МУГЖ, дуучин Т.Баясгалан

 

-Тоглолтыг үзэхээр ирсэн хүмүүс дуусан дуустал халуун алга ташилтаар угтаж авсанд маш их баяртай  байгаа. Бид алтан хит дуугаа шигшиж дуулсан. Бүх хүний мэддэг сайхан дуу учраас бүгдээрээ хамтдаа дуулсаар тоглолтоо өндөрлөсөн. Монгол Улсын Засгийн газар энэхүү аяныг дэмжиж байгаа учраас бид хоёр нягт холбоотой ажиллаж зарим аймаг, суманд хамт очиж, өвс тэжээлийг хүргэе гэсэн бодол байна. Орон нутгийн тоглолт хэзээ эхлэх тухай тодорхой тов гаргаагүй  байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Жавхлан Баясгалан 2 тоо цаашдых нь уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилыг хүсэн ерөөе. Мөн эд нарын ар талд байгаа Батбаяр Эрдэнэчиэг нартаа бас баярлаж талархаж байнаа . Үнэхээр сайхан гэр бүлүүд та нараараа бахархаж байна . Хүн хийе гэсэн сэтгэл байвал үнэхээр юуг ч хийж чадах юм байнаа гэдгийг энэ 2 гэр бүл харуулж байнаа монголын гэр бүл энэ хүмүүс шиг олон байгаасай Та нарын ажил үйлс дэлгэрэн бүтэж байх болтугай
2016-03-25
Зочин:
чам шиг юм харин яаж ч бодоод хүний хэлсэнийг ойлгохгүй шүү тийм болхоор монголчууд хэнд ч хэрэггүй нөхдүүд сонгож горыг нь 4 жил амсдаг малчид нь хүртэл улс төржсөн шүү баг сум дээр намаараа талцаад юун өвөлд бэлдэх ийм арчаагүй байгаагийн нэг нь чи сэтгэж чаддаггүй бол бодож сур тэгээд дараа нь хуцах тухай мэддэг юм шиг байна хуцах байтугай улиад ч барахгүй юм болно шүү
2016-03-24
Зочин:
Жавхлан Баясгалан 2 тоо цаашдых нь уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилыг хүсэн ерөөе. Мөн эд нарын ар талд байгаа Батбаяр Эрдэнэчиэг нартаа бас баярлаж талархаж байнаа . Үнэхээр сайхан гэр бүлүүд та нараараа бахархаж байна . Хүн хийе гэсэн сэтгэл байвал үнэхээр юуг ч хийж чадах юм байнаа гэдгийг энэ 2 гэр бүл харуулж байнаа монголын гэр бүл энэ хүмүүс шиг олон байгаасай Та нарын ажил үйлс дэлгэрэн бүтэж байх болтугай
2016-03-24
Зочин:
Битгий хуц чам шиг юм яаж бахираад чадахгүй хүнд битгий атаархаад бай
2016-03-24
Зочин:
чам шиг юм харин яаж ч бодоод хүний хэлсэнийг ойлгохгүй шүү тийм болхоор монголчууд хэнд ч хэрэггүй нөхдүүд сонгож горыг нь 4 жил амсдаг малчид нь хүртэл улс төржсөн шүү баг сум дээр намаараа талцаад юун өвөлд бэлдэх ийм арчаагүй байгаагийн нэг нь чи сэтгэж чаддаггүй бол бодож сур тэгээд дараа нь хуцах тухай мэддэг юм шиг байна хуцах байтугай улиад ч барахгүй юм болно шүү
Зочин:
2016 оны сонгуульд жавхлан нутгаасаа дэвшинэ баясгалан нөхөр батбаярынхаа нэр дэвших ажилд орсон байна гэж нөгөө талаасаа харж байна даа бас нэг зүйл байна мал махаа зархаараа арслан барс мэт аашилдаг хэрнээ хавар болхоор өчүүхэн өт болдог малчид гуай ичиж амьдар за юу та нарт сэтгэл байсан бол өнөөдөр махны үнэ 10000 давахгүй шүү дээ ченж нэртэй лалруудтай нийлж ард түмнээ шулж байж үхсэний авраарай найр наадмаа багасгаж өвс тэжээлээ авч сур өвөл ирэхгүй юм шиг том нудрагатай дээл өмсөж морь уралдуулж мотоцикль унаж айраг архи эргүүлж дэн дун явдагаа санахгүй л дээ согтуу малнууд
2016-03-24
Tulga:
2 gavyatdaa mash ih bayr hurgie setgel zurheeree hiisen uils tani ergeed irnee am jilt husie
2016-03-23
ok:
2 gaviyatdaa saihan uils ornuulsend ih bayarlalaa, onoodor ovs achsan mashinii tsuvaa ih surtei saihan bna le humuus ih talarhaj baina le iim l humuus ih hurald baidag bol uls hogjno do amjilt
2016-03-23
АМЖИЛТ ХҮСЬЕ:
ҮНЭНДЭЭ 2 ГАВЬЯАТ МААНЬ ИХ ХУРЛЫН ГИШҮҮДЭЭС ИЛҮҮ СЭТГЭЛТЭЙ БАЙНА ШҮҮ. ИХ ХУРЛЫН ГИШҮҮД 4 ЖИЛ СУУЧИХААД ИЙМ АЖИЛ Ч ӨРНҮҮЛЖ ЧАДААГҮЙ
2016-03-23
Бат:
Хоёр гавьяат маань үнэхээр гавьяатууд гэдгээ, монгол хүн гэдгээ харуулж байна. Баярлалаа! Улам их амжилт, аз жаргал хүсэн ерөөе!
2016-03-23
muugii:
2gawiyatda amjilt husie uneher auga setgel awiyas shu gehde ta 2n ene hisen hudulmur setgelig ontsgoi baidlinhan ger gerinhe hashand bulgad ezende hurehgui bna da ene hayag ezenteige bga shu uwsig huwagad 100 .25ni huwaj bna ezed ni mghgui bga da ajil imerhu hj bda huni yumig humslad ene turd ajilladag huwalzud tsalin awna huni yumig ingej huwana bugd awad dussan 2 gawiyata uneher gasalmar
2016-03-23
mmmmm:
Amjilt hysie ee... Gehdee malchid maani belenchileh setgelee zuuchih vii dee... Uursduu hucheej zytgej arga yadarsan negend ni ochoosoi.. Zalhuugaasaa bolj malgyi malni uvsgyibaigaa bol uguh hereggyi l dee...
2016-03-23