Н.Алтанхуяг: Ичсэн хүн, хүн ална гэгч боллоо
2016-03-24

Улсын дээд шүүхэд өчигдөр Л.Гансүх нарын хэргийг хэлэлцэж, шийдвэр гаргалаа.

 

Шүүхээс Л.Гансүхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 4.6 жилийг ялыг бууруулж, 3.6 жил болголоо. Харин Н.Даваахүүг нь 6 сая 912 000 төгрөгөөр торгохоор болов. Б.Мөнгөнтуяад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан юм.

 

Энэхүү шүүх хуралд Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг оролцсон юм. Шүүхийн шийдвэрийн талаар Н.Алтанхуяг "Дээд шүүхээс гарч ирлээ. Шинэчлэлийн Засгийн газар ард түмнээ хоёр жил хямд нүүрсээр хангасны төлөө Гансүхэд маань шоронд 3.6 жил суух ял өглөө. Намайг Ерөнхий сайдаас огцруулах гэж зохиосон улс төрийн захиалгат хэргээ үргэлжлүүлсээр байгаад ичсэн хүн, хүн ална гэдэг юм боллоо" хэмээн өөрийн байр суурийг илэрхийлэв. 

 

Л.Гансүх нь Шинэчлэлийн Засгийн газрын үед Ерөнхий сайд Н.Алтанхуягийн ахлах зөвлөхөөр ажиллаж байсан юм. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Bekenbek:
Altankhuyag said bol uneheer mongoliinhoo tuluu ajillasan gej boddog. Yaj ch bodson odoo ene garaad irtsen nuhduudiig harldaa....bur noiliin nogoon teg...oyu tolgoi tavan tolgoigoo ideltseh geed alaltsaj baihad mani met ni nud aniastai untaj baih jisheenii
2016-03-24
том эрх ашгийг сөрсөн улс төрч:
5 том зүйлийг ил болгосон гадны эрх ашигтай зөрчилдсөн учраас огцорсон хариу арга хэмжээг аваагүй авах маш том боломж байсан айсан тэгээд л өөрийгөө хамгаалаад тохироо хийсэн
2016-03-24