Хэт даврагчид Европыг онилов
2016-03-24

Хэт даврагчид Европын орнуудыг дахин заналхийллээ. Энэ талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

 

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл Брюсселийн халдлагыг захиалсан болохоо мэдэгдлээ. Тус бүлэглэл “Энэ бол дөнгөж эхлэл” гэж сануулсан байна. Мөн тус бүлэглэл англи хэл дээр гаргадаг “Далиф” сэтгүүлээрээ дамжуулан дахин олон улсыг заналхийллээ. Тэдний гол бай нэг улс бус Европ тив гэнэ. Европын орнуудад халдлага үйлдэх 400-600 тусгай дайчнаа тэд бэлджээ. Эдгээр дайчдын зарим нь зорьсон газраа хүрсэн бөгөөд зөвхөн дээрээс тушаал ирэхийг хүлээж байгаа гэнэ.

 

“Европт айлчлах тусгай төлөөлөгчид” гэх дээрх дайчдын ихэнх нь Ирак болон Сирийн иргэд хэмээн “Далиф” сэтгүүлийн цахим хуудсанд мэдээлжээ. Халдлагад тэднийг удирдах дайчид бол Парисын халдлагад оролцсон этгээдүүд аж. Тэд Парисын халдлагын дараа Их Британи, Итали, Дани, Швед улсад байршсан байна. Харин халдлагад оролцох бусад этгээд дүрвэгсдийн дүрээр Турк улсаас Европт иржээ.

 

Хэт даврагчид твиттер хуудастаа “Аллахыг зарлигаар та бүхнийг газрын хөрстэй тэгшлэх болно” гэж жиргэсэн байна. Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон “Харин энэ үгийг та бүхэнд хандан хэлмээр байна” гэж хариу мэдэгдсэн байна.

 

Камерон “Терроризм эдийн засгийн хямралаас илүү олон улсыг хүнд байдалд оруулж байна. Бид энэхүү бүлэглэлийг устгахын тулд бүхий л бололцоогоо ашиглах хэрэгтэй” гэсэн байна. Германы Канцлер Ангила Меркел “Ойрхи Дорнодоос цагаачлан ирж буй дүрвэгсэд бидний итгэлийг нэг бус удаа алдсан. Мэдээж хэрэг энэ асуудал дотоодын асуудлаас илүү сэтгэл түгшээж байна. Парис, Брюссельд халдсан этгээдүүд дүрвэгсэд болох нь нэгэнт тогтоогдсон” гэж мэдэгджээ.

 

Өнгөрөгч долоо хоногт Брюссель хотноо Европын холбооны удирдлагууд Туркийн эрх баригчидтай хэлэлцээр хийж, Грекийн хил дээр байгаа олон сая дүрвэгчийг Туркт байршуулахаар болсон юм. “Хэдий Европын холбоо дүрвэгсдээс саллаа хэмээн баярлаж суусан ч хэт даврагчид хэдийнэ дараагийн байгаа онилж. Европын холбоо дүрвэгсэд хэмээн толгойгоо маажиж байхад хэт даврагчид дараагийн халдлагаа төлөвлөж байж” хэмээн “AFP” агентлаг жиргэжээ.

 

 

Брюссель хотын Завентем олон улсын нисэх буудал болон метроны буудалд болсон дэлбэрэлтийг гурван этгээд үйлдсэн бөгөөд хоёр нь амиа золиослогч болохыг тогтоосон билээ. Амиа золиослогчид төрсөн ах, дүүс юм. Тэднийг Халид болон Брахим гэдэг бөгөөд Сирийн иргэд гэнэ. Тэд 2012 оноос хойш Бельги улсад амьдарч байжээ. Энэ хугацаанд хэд хэдэн удаа цагдаагийнханд баригдсан аж. Харин зорилгоо биелүүлж хэргийн газраас зугтаасан этгээдийг Нажим Лаачроу болохыг тогтоосон байна. Өнгөрсөн онд тэрбээр Бельгид цагаачлан иржээ. Түүнийг мөн Парисын халдлагад оролцсон болохыг тогтоосон юм. Цагдаагийнхан тэдний орогнож байсан нийтийн байрыг олсон аж. Шалгалтаар гар аргаар бэлдсэн тэсрэх бөмбөг, химийн бодис, туг болон “АК-47” автомат буу олсон байна.

 

“Дэлхийн II дайнаас хойш Бельги улсад өнөөдрийнх шиг аймшигтай үйл явдал гарсангүй. Хэт даврагчид өнөөдөр бидний дэргэд халдлага үйлдлээ” хэмээн эзэн хаан Филипп халдлага болсон нисэх буудалд очих үеэрээ мэдэгджээ. Ерөнхий сайд Чарльз Мишель “Парисын халдлагын дараа би ихэд болгоомжилж байсан. Халдагчид Брюссель хотод халдах вий хэмээн сэрэмжилж байсан. Харамсалтай нь хэт даврагчид зорилгоо биелүүлж, нийслэл рүү халдаж, олон хүний аминд хүрлээ” гэсэн байна.

 

Францын Ерөнхийлөгч Франсуа Олланд гашуудлаа илэрхийлэн “Дөрөвхөн сарын өмнө бид хэт даврагчидтай нүүр тулсан. Бид терроризмыг нухчин дарах болно. Бид Бельги улсад туслах болно” гэж мэдэгдсэн байна. Уг мэдэгдлийн дараа Эйфелийн цамхаг Бельгийн төрийн далбаагаар өнгөө өөрчилжээ. Мөн дэлхийн 40 гаруй улсын түүхэн дурсгалт байгууламжууд Бельгийн төрийн далбааны өнгөөр өнгөө өөрчилж, Бельгийн ард түмэнтэй хамт гэдгээ илэрхийлжээ.

 

Ийнхүү бельгичүүд гашуудаж, хэт даврагчид Европыг дахин сүрдүүлж байх үеэр Сирийн Засгийн дайчид Пальмира хотын түүхэн дурсгалт газруудыг хэт даврагчдаас чөлөөлөн, тус бүлэглэлийн бэлтгэлийн бааз зэргийг устгажээ. Армийнхан олон улсын тусламжгүй зөвхөн гартаа зэвсэг барин хэт даврагчдын эсрэг тулалдсан байна. Оросууд Пальмира хотыг чөлөөлөх ажиллагааг дэмжин өнгөрөгч долоо хоногоос 25-30 удаа агаараас цохилт өгчээ. Хэт даврагчид өнгөрсөн оны тавдугаар сард Пальмира хотод хяналтаа тогтоож, 1000 гаруй жилийн түүхтэй хөшөө, дурсгалыг эвдэлсэн юм. Хэт даврагчдын эвдсэн зүйлсийг НҮБ-аас 2005 онд дэлхийн соёлын өвөөр бүртгэж авч байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Hun gehed hetsuu l yumnuud bdag sh d. Bolovsroltoi ni hurtel hachin buduuleg, arrogant. Huuhnuud ni ch buur sonin yag mankurt bool gedeg shig. Joohon chuluutei gazar sehel avsanuud ni ingej tenegtetsgeeheer ter nutag orondoo bgaanuud ni buur hugiin yumnuud bdag biz
2016-03-25
Зочин:
iim allah ahmed muhamed aslah gesen ymnuudiig gazriin horsnoosarchval taarna ,,,odoo ch mohol n dohoj bainadaa uhehdee uher buugaa gej hog shaarnuud ....
2016-03-25
Зочин:
arab hun hun bish uu? heden europ uheheer buun yum boloh yum. arab huuhduud uheheer yaadag bilee
2016-03-24
Zochin:
Hun gehed hetsuu l yumnuud bdag sh d. Bolovsroltoi ni hurtel hachin buduuleg, arrogant. Huuhnuud ni ch buur sonin yag mankurt bool gedeg shig. Joohon chuluutei gazar sehel avsanuud ni ingej tenegtetsgeeheer ter nutag orondoo bgaanuud ni buur hugiin yumnuud bdag biz
Зочин:
БОЛЬЁ ОО
2016-03-24