Таны нүд уйлж, өвдсөн бол
2016-03-24

Нүд тань өвдөж уйлсан үед нүдээ хэрхэн эмчлэх аргаас “www.wikihow.com” сайт нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

 

Компютер, телевизийн өмнө удаан суусаны дараа нүд ихэвчлэн уйлж, өвддөг. Хэрвээ та таваас дээшгүй цаг эдгээр төхөөрөмжийн өмнө суусан бол нүүрээ хүйтэн усаар угааж, нүдээ чийгшүүлээрэй.

 

Алхам №2

 

 

Нүдэндээ таарсан нүдний дусаагуур худалдан ав. Нүдний дусаагуурыг 3-4 цагт нэг удаа нүдээ чийгшүүлэх зорилгоор нүдэндээ дусаах хэрэгтэй.

 

Алхам №3

 

 

Хамгаалалтын нүдний линз зүүх хэрэгтэй. Мэдээж хэрэг линз зүүсэн үедээ согтууруулах ундаа уух ёсгүй. Мөн линзтэй унтаж болохгүйг анхаарах хэрэгтэй.

 

Алхам  №4

 

 

Хүйтэн бүлээн усанд зөөлхөн алчуурыг норгоод нүдэн дээрээ тавих. Үргэлжлэх хугацаа 10 минут.

 

Алхам №5

 

 

Нүдний дусаагуур худалдан авахаасаа өмнө эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

 

Алхам №6

 

 

Нүд 2-3 хоног уйлж, хорсож байгаа бол яаралтай эмчид үзүүлээрэй. Нүдний ханиад гэж бий.

 

Алхам №7

 

 

Гадуур гарах үедээ байнга шил зүүж занших. Шил нь нүдийг хамгаалдаг бөгөөд элдэв хог шаар орохоос сэргийлнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин