Хамгийн тэнэг одыг нэрлэв
2016-03-24

Холливуудын хамгийн тэнэг оддыг “Us magazine” сэтгүүл нэрлэсэн байна. Эрэгтэй уран бүтээлчдээс дуучин Жастин Биберийг нэрлэсэн бол эмэгтэй уран бүтээлчдээс жүжигчин Кристан Стюартыг нэрлэсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус сэтгүүлийн бичснээр Биберийн твиттертээ бичсэн сэтгэгдлээс нь болж тэнэг хэмээн дүгнэсэн гэсэн байна.  

 

Бибер өчигдөр твиттертээ “Фэнүүдээсээ залхаж байна. Энэ жилдээ та нартай уулзмааргүй байна” гэсэн юм. Харин “Бүрэнхий” цувралын одыг ийнхүү тэнэг гэсэн шалтгаанаа бэлгийн чиг хандлагатай нь холбожээ. Жүжигчин бүсгүй өөрийгөө ижил хүйстэн гэдгээ саяхан зарласан юм. Тэрбээр саяхнаас Францын дуучин СоКо гэгчтэй болзох болжээ.

 

Сэтгүүл өнгөрсөн онд хамгийн тэнэг эрэгтэй алдартнаар Биберийг нэрлэсэн бол эмэгтэй алдартнаар дуучин Майли Сайрусыг нэрлэсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Unhigch:
Biber bol yahin argagui margahin hereggui teneg.....jinhene mangar batsaan daa
2016-03-24