Алтан мөрдэстнүүдийн өдөр тохионо
2016-03-25

Монгол Улсын “Генералуудын өдөр” ирэх сард тохионо. Энэ удаагийн "Генералуудын өдөр" хүндэтгэлийн арга хэмжээг ОБЕГ зохион байгуулан явуулах юм. Анх 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал цол, есөн офицерт хошууч генерал цол олгож байжээ.

 

Монгол Улсын генералуудын түүхэн цадигаас сонирхолтой баримтуудыг дурдвал, тэдний дунд улсын маршал гурав, армийн генерал хоёр, хурандаа генерал найм, дэслэгч генерал 18, хошууч генерал 109, бригадын генерал цолтон 32 төрсөн байдаг. аж. Хамгийн өндөр настан нь чөлөөнд байгаа хошууч генерал Т.Алтангэрэл 97 настай бол хамгийн залуу нь Мотобуудлагын тусгай бригадын захирагч, бригадын генерал, 39 настай Л.Онцгойбаяр.

 

 

Дашрамд дурдахад, маршал Ю.Цэдэнбал 1944 онд 28 настайдаа генерал болж байв. Генералуудаас Улсын их хурал, Засгийн газрын гишүүн, сайд, дэд сайд зэрэг төрийн дээд албан тушаал хашсан 14 хүн байдаг. 1939 оны Халхын гол, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон генерал бол Т.Алтангэрэл гуай юм. Завхан аймгаас хамгийн олон генерал буюу 18 алтан мөрдэстөн төрсөн байдаг бол Говь-Алтайчууд генералынхаа тоогоор хоёрдугаарт ордог байна. Генералын хүүхдүүдээс офицер олноор төрсөн ч генералын хүү генерал болсон нь хурандаа генерал Б.Цогийн хүү хошууч генерал, техникийн шинжлэх ухааны доктор Ц.Геннадий юм.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ALTAN MORDSONI ARD ABLIGIIY GEMT HEREGT YAL ABSAN ABLIGACHIN BAIGAA GEJ BODHOOR HAIRAN ALTAN MORDOS GEJ BODDOGDOO
2016-03-25
иргэн:
Жинхэнэ генерал ч шал өөр хүмүүс байсан даа.
2016-03-25
ZOCHIN:
ODOO AMID SERUUN BAIGAA XAMGIIN UNDUR TSOLTOI GENERAL BOL XURANDAA GENERAL LUVSANGOMBO GUAI YUM SHVV.
2016-03-25