Ослоор 19 уурхайчин амиа алджээ
2016-03-25

БНХАУ-ын Шаньси мужид байрлах нүүрсний уурхайд өнөөдөр 10.10 цагийн орчимд осол гарсан талаар “www.szdaily.com” мэдээллээ. Ослоор 19 уурхайчин амиа алдсан хэмээн аврах албанаас уламжлав.

 

Осол болох үед уурхайд 129 уурхайчин ажиллаж байсан бөгөөд аврагчид 110 уурхайчинг аварч чадсан байна. “10 уурхайчин сураггүй алга болсон. Тэднийг хайх ажиллагааг үргэлжилсээр байна” хэмээн Шаньси мужийн захирагч мэдэгджээ.

 

Уг уурхай “Shanxi Datong Coal Mine” группийн эзэмшлийнх юм. Цагдаагийнхан осолтой холбогдуулан группийн удирдлагуудыг баривчилсан аж. Мөрдлөгөөр тус групп уурхайчидтай хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй болохыг тогтоожээ.

 

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ослын улмаас 21 уурхайчин амиа алдсан юм. Ойролцоогоор хоёр сая хүн уурхайд ажиллаж байна. Энэ он гараад эрх баригчид 5489 уурхайг хаажээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин