“Алдар”-ын таван тамирчин олимпийн эрхээ аваад байна
2016-03-25

 

2016 оны зуны олимп болоход хэдхэн сар үлдээд байна. Манай улсаас Бразилийн Рио-де-Жанейро хотод болох XXXI наадамд оролцох эрхээ 14 тамирчин аваад байгаа тухай мэдээллийг холбогдох албаныхан өгч байгаа юм. Тэгвэл дэлхийн хүн төрөлхтөний эв нэгдлийн наадам болсон олимпод оролцох эрхтэй тамирчдын 5 нь Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны тамирчид юм. Тухайлбал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин, дэд хурандаа О.Гүндэгмаа буудлагаар, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Мандахнаран, ОУХМ О.Үйтүмэн, ОУХМ П.Орхон нар чөлөөт бөхөөр, марафон гүйлтээр ОУХМ Б.Мөнхзаяа нар олимпод оролцох эрхээ авсан тухай сайхан мэдээг дуулгая. Цаашдаа энэ тоогоо нэмэгдүүлэхээр хичээн ажиллаж байгаагаа "Алдар" спорт хорооны удирдлагууд онцолж байгаа юм. Энэ жил Зэвсэгт хүчний "Алдар" спорт хорооны түүхт 70 жилийн ой тохиож байна.

Shuud.mn
Сонин хачин