Ээлжит бус чуулганыг зарлалаа
2016-03-25

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 40 тоот захирамж гаргаж, Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.4 дэх хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс 04 дүгээр сарын 01-ний өдрүүдэд зарлан хуралдуулахаар шийдвэрлэлээ.

 

Улсын Их Хурлын даргын захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр тогтоожээ. Үүнд:

 

  •        1/Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
  •         2/Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  •         3/Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл;
  •     4/Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай 1980 оны конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл;
  •         5/Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлт.

 

Уг захирамжид Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн Мягмар гарагийн 09.00 цагт эхлэхээр товлосны зэрэгцээ Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг өглөө 09.00 цагаас эхэлж, үдээс хойш 14.00 цагаас үргэлжлүүлэхээр заасан байна.

 

Түүнчлэн Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэл хангахыг Байнгын хороодын дарга нар болон Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатарт даалгасан байна гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
УИХ-ЫН ДАРГАД:
ЭНЭ ЖАГСААЛТ Ч ЯАХАВ ӨНГӨЛӨН ДАЛДЛАЛТ БАЙНА. ГОЛ ХЭЛЭЛЦЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ НЬ ГОНШИГДОРЖИЙГ ҮНДСЭН ХУУЛИЙН ДЭЭР ТАВИХ БИЗ ДЭЭ. ЯАГААД ЖАГСААЛТАД БАЙХГҮЙ БАЙГААН.
2016-03-27
Зочин:
Хулгайч нар хулгайгаа хийх гэж байгаа юм залуусаа маш анхааралтай байхгүй бол өмлөөд зарж болохгүй бохоор нь цөмийн хог булаад мөнгийг нь идцэгээх ннь манай улс цөмийн зэвсэгүй улс биздээ наадуулчин марзан юм ярьна харж байгаарай юу гэх бол цөмийн зэвсэг гэдэг бол санаатай харваж дэлбэлснийг нь хэлдэг цөмийн хаягдал бол монгол хүнд хоргүй хэрэв хүн мал олноор өвчилж үхвэл нутгаасаал болж баайгаа юм нүү гэж мэдэх улс
2016-03-26
зочин:
Энэ хэлэлцэх ауудлын цаана ямар нэг юм нуугдаж байна. Ээлжит бус чуулган зарлахаар асуудал биш байна.
2016-03-26
Зочин:
Battulga iin buren erhiig ni tudgelzuulheer chuulgan zarlalaa.
2016-03-25
Зочин:
Ene huralaa hiilgeed hereggui gai bolohoosoo umnu songuul hurtel huraldaj gui tarbal taarna
2016-03-25
Зочин:
hodoldoggui tsets
2016-03-25
zochin:
Zia nuguu ayultai nohoi umaa hiih ni dee.tsumiin tulshnii hayagdaliig eh orondoo bulah ni de naad nobshnuud chn
2016-03-25
Зочин:
5Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлт
2016-03-25
Зочин:
Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төсөл гэнэ үү энэ арай хэтэрнэ ээ манайх ЦӨМИЙН ЗЭВСГЭЭС АНГИД байна гээд дэлхийд тунхаглачаа биз дээ
2016-03-25