“Хотын төрх”-ийг тольдоорой
2016-03-25

 

Зураач Б.Болормаа "Хотын төрх" уран зургийн үзэсгэлэнгээ нээлээ. Тэрбээр Улаанбаатар хотын шинээр баригдсан орон сууц, зам, гэр хорооллыг өөрийн төсөөллөөр абстракт болон реалист арга барилыг ашиглан зуржээ.

 

Б.Болормаа нь  2000 онд анх өөрийн бүтээлээр Норвеги улсад үзэсгэлэнгээ дэлгэж байсан аж. Түүнчлэн  Монголын Урчуудын эвлэлийн хорооны үзэсгэлэнгийн танхим, Занабазарын музей, “Bluymoon” галерейд уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнд бүтээлээ дэлгэж байв. Мөн Дани, Швед, Шотланд, Бельги улсад болсон хамтарсан үзэсгэлэнд оролцож байжээ.

 

Түүний “Хотын төрх” үзэсгэлэн “976” арт галерейд энэ сарын 30-ны өдрийг хүртэл байрших юм.

 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин