Малчдад хүрэх тусламжийн цуваа хөдөллөө
2016-03-26

Завхан аймгийн хаваржилт хүндэрсэн сумдад хүрэх хүмүүнлэгийн тусламжийн цуваа өнөөдөр 11:00 цагт 22-ын товчооноос хөдөллөө. 

 

Завхан аймгийн таван суманд хаваржилт хамгийн их хүндрээд байгаа аж. Өнөөдөр Турк улсын Засгийн газар болон ТИКА олон улсын байгууллагаас зудад нэрвэгдээд байгаа малчдад 60 гаруй тонн өвс, 100 гаруй тонн тэжээл болон бусад хүмүүнлэгийн тусламжийг хүргэхээр хөдөлж байгаа юм. 

 

Б.Хүлэг 

Shuud.mn
Сонин хачин