“Дэлхийн цирк Монголд” тоглолт өнөөдөр эхэлнэ
2016-03-26

Монгол циркийн хөгжлийн төв” Төрийн бус байгууллага, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулдаг “Дэлхийн цирк Монголд-2016” олон улсын циркчдийн хамтарсан гурав дахь удаагийн тоглолт өнөөдрөөс эхэлнэ.

 

Энэхүү тоглолтод ОХУ, Узбекстан, Казахстан, Украйн, Вьетнам зэрэг 15 орны 60 гаруй жүжигчин оролцох юм. Мөн Яак, Тарачка хэмээх хоёр арслан, Чарли нэртэй лам гөрөөс, есөн настай Люси сармагчин, одой морьд зэрэг амьтад үзүүлбэрт оролцоно.

 

"Дэлхийн цирк Монголд” тоглолт дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэл өдөр бүр 19.00 цагт,  амралтын өдрийн 11.00, 15.00, 19.00, цагт “АСА” циркийн алтан манежинд болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин