“Хо-Ре-Ка” үзэсгэлэнг АСЕМ-д зориулна
2016-03-28

ХХААЯ, Монголын зочид буудлын холбоо, “Найрсаг Улаанбаатар” төслөөс хамтран жил бүр зохион байгуулдаг зочид буудал, ресторан, зоогийн газрын хангамж, тоног хэрэгслийн “Хо-Ре-Ка” үзэсгэлэнг энэ удаа АСЕМ-ын Дээд түвшний уулзалтад зориулан ирэх 4 дүгээр сард “Мишээл экспо” төвд зохиохоор боллоо.

 

АСЕМ-ын Дээд түвшний уулзалтын Байр, зочид буудлын асуудал хариуцсан ажлын хэсгээс энэхүү шийдвэрийг гаргажээ.  “Хо-Ре-Ка”  арга хэмжээнд АСЕМ-ын зочдод үйлчлэх хоол хүнс, зочид буудлын ахуйн хэрэглээний бүтээгдэхүүний үзэсгэлэн болон зочид буудлуудын үйлчилгээний ажилтнуудын дунд ур чадварын уралдаан явуулах аж.

 

Мөн ажлын хэсгийн хуралдаанаар Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд АСЕМ-ын түнш орнуудаас буцалтгүй тусламжаар ирэх зарим тоног төхөөрөмж, зочид буудлын тавилга хэрэгслийг түнш зочид буудлуудад хөнгөлөлттэй үнээр нийлүүлэх гэрээний нөхцөлийг эцэслэхийг ажлын хэсгийн дарга П.Цагаан холбогдох албаны хүмүүст үүрэг болгов.

 

 

 

Shuud.mn
Сонин хачин