Шинэ нисэх буудлын хурдны замын ажил ирэх сард эхэлнэ
2016-03-28

Зам, тээврийн сайдын энэ долоо хоногийн шуурхай хуралдаан ням гаригт Хөшигийн хөндийд баригдаж буй онгоцны шинэ нисэх буудлын талбайд болжээ.

 

 

Хөшигийн хөндийн шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажил одоогийн байдлаар 76 хувийн гүйцэтгэлтэй байна. Тус бүтээн байгуулалтад шийдвэрлэх хэд хэдэн асуудал байгааг төслийн удирдагч Н.Энхбат Сайдын шуурхай хуралдаанд танилцуулжээ. Тухайлбал, Монголын талын хариуцан барих 3 барилгын асуудал шүүхийн шатанд удаашралтай байгааг хэлж, хурдны авто зам, шатахууны заавал байх нөөц, ангарын барилга, ангар болон катерингийн барилгууд, дагуул хотын асуудал болон эрчим хүчний нэхэмжлэх, хугацаа хоцорч төлбөр хийгдсэний алданги зэргийг яаралтай шийдвэрлэж өгөхийг хүссэн байна.  

 

Шинэ нисэх буудлын хурдны замын ажил ирэх сарын 15-нд эхэлнэ гэдгийг сайд М.Зоригт хэлээд дагуул хотын асуудлыг Барилга хот байгуулалтын сайдтай яаралтай уулзалт зохион байгуулж, шийдэлд хүрэхээр тогтсон юм. Түүнчлэн эрчим хүчний төлбөрийн нэхэмжлэхийн тухайд сайдын нэр дээр албан тоотыг холбогдох яаманд явуулж, яаралтай шийдвэрлэх үүргийг санхүү эрхэлсэн холбогдох дарга нарт өгчээ.

Shuud.mn
Сонин хачин