Сандерас дахин ялалт байгууллаа
2016-03-28

Ерөнхийлөгчийн сонгуульд эрх баригч Ардчилсан намаас нэр дэвшихээр намын сунгаанд өрсөлдөж буй Бен Сандерас Хавай муж улсад ялалт байгуулсан талаар “CNN” агентлаг мэдээлэв. Ийнхүү тэрбээр гурван мужид дарааллан ялалт байууллаа. Эрх баригчид энэ амралтын өдөр Вашингтон, Аляска болон Хавайд намын дэмжигчдийн дунд санал асуулга явуулсан билээ.

 

Сандерас 70.5 хувийн санал авч, гол өрсөлдөгч Хилари Клинтоныг ялжээ. “Сандерасын ялалт Хиларигийн цагаан замыг харанхуйлж эхэллээ” хэмээн “AFP” агентлаг жиргэсэн байна.

 

Эрх баригчид ирэх долоодугаар сарын 14-нд сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчээ нууц санал хураалтаар сонгох билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин