Хилийн 0198 дугаар ангид түймэр унтраах багаж, хэрэгсэл өглөө
2016-03-28

Дорнод аймгийн Онцгой байдлын газар Хил хамгаалах байгууллагатай хамтран ажиллах гэрээний дагуу Халх гол сумын хилийн 0198 дугаар ангийн албан хаагчдад “Обьектын болон ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах сургууль, дадлага” сургалтыг зохион байгууллаа. Сургалтад Халх гол сумын хилийн 0198 дугаар ангийн хилийн есөн заставын нийт 66 албан хаагчид хамрагдав.

 

Түүнчлэн сургалтын үеэр Онцгой байдлын газраас Хилийн 0198 дугаар ангид Ой, хээрийн түймэр унтраах үлээгч аппарат 4 ширхэг, бээлий 50 хос, хорт хий, утааны маск 40 ширхэгийг тусламж болгон өглөө.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
монгол улсад эх зах засаг замбараа гэж алга болжээ хэзээ байтлаа цэргийн хүн чинь нууцаа хэлж байлаа социализмийн үед дугаар анги гэж улсын батлан хамгаалахтай холбоотой мэдээллийг нууцалдаг байлаа гадныхан монголд шургалаад л адал явдалт кино шиг өчнөөн зардал амь өрссөн зүйл хийх хэрэг алга ингээд өөрсдөө ил тод зарлаад байх юм чинь үнэн тэнэг байна аа яая даа энэ төрд гарсан мангаруудыг
2016-03-28