Ховдод 94 иргэн түрээсийн орон сууцанд хамрагдлаа
2016-03-28

 

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн түрээсийн орон сууц” хөтөлбөр хөдөө орон нутагт амжилттай хэрэгжиж байна.    Дархан-Уул аймгаас эхэлсэн уг хөтөлбөр Увс, Ховд аймагт үргэлжилж иргэдийг түрээсийн орон сууцанд нь оруулаад байна. Ховд аймагт 2016 оны 3-р сарын 21,22- ны өдрүүдэд “Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг авч, 23-ны өдөр нэмэлт материалыг 15 цаг хүртэл хүлээн авч ажиллалаа. Давхардсан тоогоор 650 иргэн материалаа өгснөөс журмын шаардлага хангасан 140 иргэний материалыг сугалаанд хамруулав. Улмаар 3-р сарын 24- нд сугалаа явагдаж 94 иргэнд түрээсийн орон сууцанд амьдрах батламжийг гардуулан өглөө.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин БЛ:
Манай Эрдэнэтэд түрээсийн орон сууц хөтөлбөр хэрэгжиж болдоггүй юм байх даа байр орон гэргүй түрээсийн байранд амьдардаг хүмүүс маш их байдаг юм байна шүү дээ
2016-03-28