“Детектив фест”-д Монгол кино өрсөлдөж байна
2016-03-28

 

Шилдэг адал явдалт, тулаант кино шалгаруулдаг “Детектив фест” олон улсын наадамд зохиолч, найруулагч А.Батбаатарын бүтээл “Зангараг” кино өрсөлдөж байна. Хүн үзэн ядалт, өш хонзонд автахаараа хамгийн эрхэм чанараа гээж, мөхөл рүүгээ ойртож буйгаа хэзээ ч ухаардаггүй тухай өгүүлэх тус бүтээл наадмын хоёрдугаар шатанд тунаж үлджээ.

 

 “Детектив фест” олон улсын наадам 18 дахь удаагаа болж буй юм. Тус наадамд анх удаа манай улсаас кино өрсөлдөж байгаа аж.  ОХУ-ын Москва хотод зохион байгуулагдаж буй наадмын эхний шалгаруулалтад дэлхийн 57 орны 442 дэлгэцийн бүтээл ирүүлснээс 35 нь дараагийн шатанд шалгарч, оны шилдэг киноны төлөө өрсөлдөх юм байна.

 

Мөн адал явдалт, тулаант киноны шилдэг эрэгтэй дүрийн жүжигчин шалгаруулах номинацад “Зангараг” кинонд Цэнгэлийн дүрийг бүтээсэн жүжигчин Б.Батбаатар нэр дэвших болзол хангажээ. Түүнтэй есөн орны уран бүтээлч өрсөлдөх юм.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
amjilt tasarhai kino shuu
2016-03-29