Чихрээр даашинз урлажээ
2016-03-28

Британийн загвар зохион бүтээгч Сара Луис Браун 3000 ширхэг “Skittles” чихрээр даашинз урласан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр уг бүтээлээ хийхэд гурван долоо хоног зарцуулсан аж.

 

 

Чихрээр бүтээсэн уг даашинзыг Лондонгийн “Өвөрмөц даашинз” музейд байршуулахаар болсон байна. Тэрбээр эхлээд хатуу материалтай даавуугаар даашинз урлажээ. Дараа нь цавуу түрхэж, чихрээ наасан байна.

 

Сара жүжигчин Мэрилин Монрогийн цагаан даашинзнаас авч, дээрх даашинзыг урласан гэдгээ твиттертээ бичжээ.

 

“Skittles” чихэр үйлдвэрлэгч анх бүтээгдэхүүнээр нь даашинз хийх санааг дэмжээгүйгээс гадна чихрээ худалдахыг хориглож байсан гэнэ. Сара чихэр үйлдвэрлэгчидтэй удаан хугацааны турш ярилцсаны эцэст зөвшөөрүүлж чаджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин