Нагояагийн их сургуультай хамтран ажиллана
2016-03-28

 

Монгол Улсын Эрүүл мэнд, спортын яам болон Япон Улсын Нагояагийн Их сургууль хооронд хамтын ажиллагааны “Санамж бичиг” байгуулах ёслолын ажиллагаа  өнөөдөр боллоо.  Энэхүү арга  хэмжээнд  ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Ламбаа, Нагояа их сургуулийн Ерөнхийлөгч ноён Мацуо Сэйичи  болон бусад албаны хүмүүс  тус сургуулийг төгсөгчдийн  төлөөлөл  оролцлоо.  

 

    ЭМСЯ нь Нагояагийн их сургуультай  2003 оноос эхлэн “Залуу манлайлагч” тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажилласаар ирсэн бөгөөд энэ хугацаанд 16 хүн тус сургуульд суралцан төгсгөж  ирээд салбарын зонхилох албан тушаал дээр ажиллаж байна.

 

 

    Энэ үеэр Төрийн нарийн бичгийн дарга хэлэхдээ хөтөлбөрийн хүрээнд  эрүүл мэндийн салбарын төрийн албан хаагчдыг  мэргэшүүлэх бэлтгэхэд  ихээхэн дэмжлэг үзүүлсээр ирсэн төдийгүй цаашдаа ч олон хүмүүс суралцана гэдэгт итгэж байна. Суралцаад ирсэн мэргэжилтнүүдээ цаашид  тус сургуульд эрдмийн зэрэг цол хамгаалах боломжтой гэж үзэж байгаа учраас  энэ тал дээр анхаарч хамтран ажиллах хүсэлтийг тавьсан юм.

 

 

    Нагояагийн их сургуулийн Ерөнхийлөгч ноён Мацуо Сэйичи талархалаа илэрхийлээд Залуу  манлайлагч хөтөлбөрийн хүрээнд  16 хүн хамрагдан суралцаж төгсөж ирээд  яам болон бусад байгууллагуудад тэргүүлэх байр сууринд  ажиллаж байгаад талархалтай байна. 2014 онд Монгол Улсад тус сургуулийн төлөөлөгчийн газар байгуулагдсанаас хойш олон төрлийн үйл ажиллагааг явуулж байгаа. Азийн орнуудын хувьд Нагояагийн Их сургууль нь боловсролын салбарт гүүр болон ажиллаж  чухал үүрэг гүйцэтгэж байгаа байгаа гэлээ.

Shuud.mn
Сонин хачин