Элэгний эмийг үнэ төлбөргүй болгосон талаар мэдээлэл хийнэ
2016-03-29

09.00 цагт: “Тогтвортой хөгжлийн зорилтыг дэмжих статистикийн суурь мэдээллийг сайжруулах нь” сэдэвт олон улсын семинар "Blue Sky Tower"-ийн 3 давхар дахь Topaz танхимд болно. 


10.00 цагт:  "Барилгын салбарын эрх зүй ба зах зээл" уулзалт МҮХАҮТ-ын хурлын танхимд болно. 


10.00 цагт: Тогтвортой аялал жуулчлал ба олон үндэстний хоолны фестиваль Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн байрны 4 давхрын хурлын зааланд болно. 


11.00 цагт: Төрийн шагналт, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Цогцолын Нацагдорж агсны 65 насны ойгоор түүний уран бүтээлийг олон түмэнд хүргэн сурталчлахаар түүний үр хүүхэд, шавь нар нь бэлтгэж, энэ тухайгаа мэдээлэх хэвлэлийн бага хурал  СУИС-ийн байранд болно.


11.00 цагт:  Унгар, Танго улсын миссүүд ирэх есдүгээр сард Улаанбаатар хотод болох "Face of beauty international 2016" тэмцээний талаар мэдээлэл хийхээр "Туушин" зочид буудлын 4 давхарт хэвлэлийн бага хурал зарлалаа.  


11.00 цагт: Монголын Үр Тариа Эрхлэгчдийн "Газар тариалан" холбооноос хаврын тариалалт эхлэх боломжгүй болсон талаар Хэвлэлийн хүрээлэнд хэвлэлийн бага хурал зарлалаа.


11.30 цагт: СХД-т гэр хорооллын дахин төлөвлөлт нэрээр иргэдийн газрыг хуурамч бичиг баримтаар булааж авсан асуудлаар иргэдийн төлөөлөл "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.


11.30 цагт: Буянт-Ухаа спортын ордонд ‪"Аварга анги‬" спортын наадам 3 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн тэмцээнд Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 17 сургуулийн 252 баг оролцох бөгөөд сагсан бөмбөг, волейбол, шатар, теннис гэсэн спортын төрлөөр аварга шалгаруулах юм. 


12.00 цагт: "Нэг Монгол" ТББ болон "Оном" сан хамтран Пума зочид буудалд хэвлэлийн бага хурал зарлалаа. Уг хурлаар Элэг бүтэн Монгол зөвлөлдөх хурлын үр дүнг тайлагнана. Улсаас элэгний эмийг үнэ төлбөргүй хариуцах болсон тухай мэдээлэл хийнэ. 


15.00 цагт: Францын Бордо хотноо болсон Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дэлхийн ур чадварын тэмцээн буюу Абилимпээс гурван мөнгөн медаль, тусгай байрын нэг шагналтай ирж байгаа залуусыг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан өөрийн өрөөнд хүлээн авна. 

Shuud.mn
Сонин хачин