Халдагч этгээд сэтгүүлчийн дүрд хувирсан уу
2016-03-29

 

Белгийн нийслэл Брюссель хотын нисэх буудалд гурван этгээд халдлага үйлдсэн. Хяналтын камерын тусламжтай халдлага үйлдсэн этгээдүүдийн гадаад төрхийг мэдсэн билээ. 

 

Хар савхин бээлийгээр ижилсэн хоёр этгээд нисэх буудалд амиа егүүтгэсэн бол тэдэнтэй хамт явж байсан цагаан хүрэмтэй этгээд халдлагын дараа сураггүй алга болсон юм.

 

Цагдаагийнхан өнөөг хүртэл цагаан хүрэмтэй этгээдийг эрэн сурвалжиж байна. Тэгвэл цагдаагийнхан цагаан хүрэмтэй этгээдийг талаар нэгэн мэдэгдэл хийжээ.

 

Халдлагын дараа олон сэтгүүлчид халдлагын газар цугларсан юм. Гэмт этгээд сэтгүүлчийн дүрээр хэргийн газраас зугтаасан байх магадлалтай хэмээн таамаглаж байна. Учир нь халдагч этгээдтэй тун адилхан эр халдлагын дараа сурвалжлага бэлдэж байхдаа хяналтын камерт бичигджээ.

 

Цагдаагийнхан уг этгээдийг эрэн сурвалжиж эхэлсэн байна. Гэхдээ энэ бол зөвхөн таамаг гэдгийг цагдаагийн газраас мэдэгджээ. 

Shuud.mn
Сонин хачин