Талибаны тэргүүнтэй уулзах санал гаргав
2016-03-29

Пакистаны Ерөнхий сайд Наваз Шариф төв телевизээрээ дамжуулан алан хядах Талибан бүлэглэлийн тэргүүнтэй  уулзах санал гаргасан талаар "CNN" агентлаг мэдээллээ.

 

Ерөнхий сайд "Тантай уулзахыг чин сэтгэлээсээ хүсч байна. Дайсагнасан харилцаагаа өнөөдрөөр дуусгавар болгомоор байна" гэж мэдэгджээ. 

 

Тэрбээр “Жамаат-аль Ахрара” бүлэглэлийг дахин халдлага үйлдвэл хариуг нь бархаа сануулсан байна. 

 

Тус бүлэглэл өчигдөр Лахор хотын хүүхдийн парк болон цэцэрлэгт хүрээлэнд халдлага үйлдэж, 72 хүний аминд хүрсэн. Халдлагын улмаас 300 гаруй хүн шархтжээ.

 

Өнгөрсөн сарын эхээр АНУ, БНХАУ-ын санаачлагаар Пакистан болон Талибан бүлэглэлийн удирдлагуудыг уулзуулахаар төлөвлөж байсан ч бүтэлгүйтсэн юм. 

 

Shuud.mn
Сонин хачин