Увс аймгийн иргэд түрээсийн орон сууцанд орлоо
2016-03-29

 

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 248 дугаар тогтоолоор батлагдсан “Түрээсийн орон сууц хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үүднээс Төрийн орон сууцны корпорациас “Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ыг боловсруулж баталсан билээ.

 

Энэхүү хөтөлбөрийг “Аймаг бүрт 1000 айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд ТОСК-ийн захиалгаар Увс аймагт баригдсан 105 айлын орон сууцны “Галдан бошгот хороолол”-ын 84 орон сууцанд “Төрийн түрээсийн орон сууцанд иргэдийг бүртгэх, сонгон шалгаруулах, түрээсийн орон сууцанд хамруулах ажлыг зохион байгуулах журам”-ын дагуу шалгаруулах ажлыг ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуяг ахлагчтай томилолтын баг 2016 оны 3 дугаар сарын 21-нээс 25-ны өдрүүдэд эхлүүлэн зохион байгууллаа.

 

 

Тус аймагт нийт 400 гаруй иргэд бүртгүүлснээс журмын шаардлага хангасан материалтай 83 иргэд шинэхэн баригдсан “Галдан бошгот хороолол”-д орон сууц түрээслэх эрхтэй боллоо. Шалгаруулалт Төрийн албан хаагч, Залуу гэр бүл, Хувиараа хөдөлмөр эрхлэгч болон хувийн байгууллагад ажиллагсад, Өрх толгойлсон эцэг эх болон 0-18 насны 4ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, Байгалийн гамшигт нэрвэгдсэн орон гэргүй өрх, Тэтгэвэр тогтоолгосон Ахмад настан, Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэсэн долоон ангилалаар явагдлаа.

 

Shuud.mn
Сонин хачин