Өр, зээлийн асуудлаар асуулга тавьжээ
2016-03-29

УИХ-ын гишүүн С.Бямбацогт өр, зээлийн асуудлаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт таван зүйл бүхий асуулга тавьжээ.

 

Уг асуулгад "Монгол Улсын өрийн хэмжээ сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолд сөргөөр нөлөөлж болзошгүй эрсдэлтэй байдалд хүрээд байна. Монгол Улсын нийт гадаад өр 2015 оны жилийн эцсийн байдлаар 21,6 тэрбум ам.долларт хүрч, ДНБ-д эзлэх гадаад өрийн хэмжээгээр дэлхийд хоёрт жагсах боллоо. Засгийн газрын гадаад, дотоод өрийн хэмжээ хурдацтай нэмэгдэн нэгдсэн төсвийн зээлийн үйлчилгээний төлбөрт 2011 оныхоос 25 дахин өсөж 932,5 тэрбум төгрөгт хүрээд байна" гэжээ.

 

Иймд Монгол Улсын өрийн өнөөгийн байдал, Засгийн газар, хувийн хэвшлийн сүүлийн дөрвөн жилд авсан гадаад зээл, зээлийн үйлчилгээ, 2016-2018 онд төр, хувийн хэвшлээс төлөгдөх гадаад өрийн хэмжээ, үүнтэй холбогдон эдийн засагт үүсэх эрсдэл, үр дагавар, гарах арга замын талаар тодорхой хариу ирүүлэхийг Ерөнхий сайдаас хүсчээ. Мөн улсын болон орон нутгийн төсвөөс эргэн төлөгдөх нөхцөл бүхий концессын гэрээнүүдийн талаарх мэдээлэл, төсөвт ирэх ачаалал, иргэд, аж ахуйн нэгжийн арилжааны банкуудаас авсан зээлийн мэдээлэл, банкны салбарт үүсээд буй эрсдэл, шийдвэрлэх арга зам, өрийн дарамтад орох болсон шалтгаан, үр дагавар, өрийн хэмжээг бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар УИХ-д танилцуулахыг шаардсан байна.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Өргүй хүн, улс гэж юу байна. МАН-ыхан худлаа шоудаад л. Би Приус 10 саяаар авмаар байна. Гэтэл чиний цалинг давсан байна гээд хэзээ ч машин авахгүй байх юм байна л даа. Гэтэл аваад л болоод л байгаа биз дээ. Зөв зүйлдээ л зарцуулж байвал зээл нь олдож л байвал аваад л байх нь зөв. Зээл авахыг албаар зогсоогоод эдийн засгийг хөлдөөж гацааж байгаад өөрсдөө гарах гэсэн хорон санаатай муу шаарнууд
2016-03-29
Зочин:
өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэж эсвэл хамтдаа идэх байсан юм тэгсэн бол бид ард түмэнд ил болгохгүй дарах байсан гээд байгаа юм уу хариуцлагаас танай 2 нам аль нь ч бултах аргагүй нэг нь эрх баригч нөгөө нь сөрөг хүчин байсан аль аль нь үүргээ биелүүлээгүй эрхээ л эдлэх бүр давуулан бүх сувгаар ашиглахаа л бодсон МАН үнэхээр арчаагүй болжээ БНН-ын дарга Б.Жаргалсайханы хэлдэг зөв шүү дээ заан шиг том биетэй байж хулганаас айдаг
2016-03-29