Монголбанкны Хяналтын зөвлөл хуралджээ
2016-03-29

Монголбанкны Хяналтын зөвлөлийн ээлжит хурал өчигдөр болжээ. Хурлаар 2015 оны Монголбанкны Зөвлөлийн шийдвэрийн үр дүн, хэрэгжилтийн байдалтай танилцсан тухай Монголбанкны Хяналтын зөвлөлийн гишүүн Ч.Энхбаатарын  сонсгол болон 2015 онд Хяналтын зөвлөлөөс Монголбанкны Ерөнхийлөгчид өгсөн санал зөвлөмжийн хэрэгжилтийг хэлэлцжээ. 

 

Мөн зөвлөлийнхөн Монголбанкны Дотоод хяналт, үйл ажиллагааны эрсдэлийн газрын  2015 онд хийсэн ажлын тайлан, 2015 онд Хяналтын зөвлөлийн ажлын албанаас хийж гүйцэтгэсэн ажлын товч тайлан зэргийг сонсчээ.   

Shuud.mn
Сонин хачин
ZOCHIN:
mongol bank hugatsaa hetersen zeeliin medeeleliin sang 6jil bolood shinechildeg gesen yasan beee
2016-03-29