Мэрия Кэри 46 нас хүрлээ
2016-03-29

 

Дуучин Мэрия Кэри өчигдөр 46 нас хүрсэн талаар "www.dailymail.co.uk" мэдээллээ. Тэрбээр төрсөн өдрөөрөө ил галын наадам зохион байгуулж, 46 удаа салют буудуулсан байна.

 

Кэри мөн төрсөн өдрөөрөө Брайн Танака гэх бүжигчин залуутай бүжиглэжээ.

 

Дуучин бүсгүй твиттертээ "Хамгийн гайхалтай төрсөн өдөр. Хэзээ ч мартахгүй энэ өдрийг" гэж жиргэсэн байна.  

 

Мөн дуучны экс нөхөр, хөтлөгч Ник Каннон "Төрсөн өдрийн мэнд хүргье. Баяраа сайхан тэмдэглээрэй" хэмээн инстаграмдаа бичжээ.

 

Кэри өнгөрсөн оноос эхлэн Австралийн тэрбумтан Жеймс Пакертэй болзох болсон юм. Тэрбумтан эр найз бүсгүйдээ үнэт эдлэл бэлэглэсэн байна. 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин