Харрисон Фордын савхин хүрмийг зарна
2016-03-29

Холливуудын нэрт жүжигчин Харрисон Фордын "Оддын дайн" кинонд өмссөн савхин хүрмийг дуудлага худалдаагаар зарахаар болсон талаар "www.dailymail.co.uk" мэдээллээ. 

 

Уг хүрмийг зарах эхний үнэ 18 мянган ам.доллар гэнэ.  Дуудлага худалдаанаас олсон мөнгийг сайн үйлсэд хандивлахаар болсон талаар зохион байгуулагчид мэдэгджээ. Жүжигчин эр твиттертээ "Идэвхитэй оролцоорой" гэж жиргэсэн байна. 

 

Харрисон Форд энэхүү савхин хүрмийг өнгөрсөн оны сүүлээр нээлтээ хийсэн "Оддын дайн: Хүч сэргэсэн нь" кинонд өмсчээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин