Цөмийн хаягдлыг булшлахгүй байх конвенцид нэгдэх боломжийг МАН хаажээ
2016-03-29

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар цөмийн хаягдлыг булшлахгүй байх олон улсын гэрээнд нэгдэх асуудал хэлэлцэх байсан ч МАН гишүүд хуралдаа ирсэнгүй. Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенцид нэгдэн орох тухай хуулийн төслийг баталсан бол манай улс цөмийн хог хаягдлыг улсдаа оруулахгүй байхад олон улсад үүрэг хүлээх байлаа. Уг конвенцид “...Цацраг идэвхт хаягдлыг тухайн материалын менежментийн аюулгүй ажиллагааг харгалзан үүссэн улсад нь булшлах ёстой гэдэгт итгэлтэй байна...”, “Аливаа улс бусад улсад ашигласан түлш болон цараг идэвхт хаягдлыг өөрийн нутаг дэвсгэрт импортоор оруулахыг хориглох эрхтэйг хүлээн зөвшөөрч...” гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл, конвенцид нэгдэл Монгол Улсад бусад улс орон цөмийн хаягдал булшлах эрхгүй болох юм. Мөн цөмийн хаягдал, шаарыг үйлдвэрлэсэн орон нь өөрийнхөө нутаг дэвсгэрт булшлахыг  заажээ.

 

Олон улсын конвенц хуулийн нэгэн адил үйлчилдэг, элссэн улс бүр дагаж мөрдөх үүрэг хүлээдэг. Манай улс конвенцид нэгдэх эрх энэ сарын 31, дөрөвдүгээр сарын 1-нд АНУ-ын Вашингтон хотноо болох Цөмийн аж үйлдвэрийн дээд хэмжээний чуулга уулзалтын үеэр бүрдэх байлаа. Тиймээс ээлжит бус чуулганы хуралдаанаар уг асуудлыг хэлэцэхээр товлосон. Гэвч МАН-ынхан урьдынх шигээ ирцээр бойкот хийж хуралдаа суусангүй. МАН-ын улстөржилтөөс болж манай улс конвенцид нэгдэх асуудал хойшилж байгаа бололтой.

 

Shuud.mn
Сонин хачин
marks:
zuunteniih ch bish baruuniih ch bish bolhoor ardiin nam ingedeg
2016-03-30
irgen:
АН улсын хөгжилд хэрэгтэй шинэлэг зоригтой ажлууд их хийсэн дээ. даанч энэ хуучны нам их гай болж байна. ард түмэн ойлгох хэрэгтэй. чадахгүй бол хуучны шавхайтайгаа зууралдаад байж бай
2016-03-30
zzz:
MAN -iinhan bolidoo , eh ornoo sonooh gesen umnuud zailzgaa
2016-03-29
Зочин:
Naaduul chini MAN tai mangui hiideg l bizde durguid huchgui gej ene dee umnuh eeljit busaaraa yasnii martchaa uy
2016-03-29
Зочин:
конвенцид нэгдсэн нэгдээгүй тодорхой гэрээ актаар булах тухай шийдвэр гарах баймаар юм, конвенцийн англи эхийг нь иргэдэд нээлттэй болгох хэрэгтэй
2016-03-29
158:
Олон нийт үнэхээр буруу зүйлийг засах тухай өөрийн дуу хоолойг хүргэх нь чухал.Нөгөөдүүл чгэсэн буруу юм хийсэн бол засах хэрэгтэй Түүнээс биш бойкот хийгээд оноо хасуулахаар тооцож бгаа бол энэ муу улс төрхийж бна гэж үзэхээс өөр аргагүй
2016-03-29
Зочин:
МАН-ынхан сонгуулийн мөнгөө босгох гээд цөмийн хаягдал булшлагчдад худалдагдаа биз, Монголоо ямар боддог биш
2016-03-29
зочин:
Энэ шийдвэр АН-д оноо авах байсан учраас МАН ирцээр бойкотолсон байна.
2016-03-29