С.Ганбаатар: Нэг конвенцийг нь чуулганы танхимаар цухуйлгаж ч болохгүй
2016-03-29

УИХ-ын гишүүн С.Ганбаатар УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлыг эсэргүүцэж, мэдэгдэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Тэрбээр “Монгол орны тусгаар тогтнол, газар нутаг, аюулгүй байдалд нөлөөлж, дураараа авирлаж байгаа бүлэглэлүүд хэрээс хэтэрлээ. Энэ мэдэгдлийг би олон эрдэмтэн, иргэний төлөөлөлтэй хамтран хийж байна. Цөмийн хаягдлыг булшлахгүй, тээвэрлэхгүй, хадгалахгүй гэж байгаа эрх баригчид, бүлэглэлүүдийн улаан цайм, цагаандаа гарсан хууран мэхлэлтийн бодит үнэн төрхийг хэлэх гэж өнөөдрийн энэ хэвлэлийн хурлыг хийж байна. УИХ-аар дөрвөн конвенцийн  барим бичиг орж ирж байгаа. Гурвыг нь хэлэлцэж болно. Нэг нь огтоос байж болохгүй зүйл. Тэр нь Ашигласан түлшний болон цацраг идэвхт бодисын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц”-ийг Монгол орон их хурлынхаа чуулганы танхимаар цухуйлгаж ч болохгүй. Үүнийг соёрхон баталснаар цөмийн хаягдал булшлах эрхзүйн орчин бүрдэж байгаа юм. Ялангуяа нүүдэлчин Монголд болохгүй зүйл” гэв.

 

УИХ-ын гишүүн С.Ганбаатарын мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 

МЭДЭГДЭЛ

 

1. УИХ ээлжит бус чуулган зарлаж 1-д Цөмийн аюулгүй ажиллагааны тухай  1994 оны конвенц, 2-т Монгол Улс 1985 онд Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн нэмэлт, өөрчлөлтийн протокол, 3-т Бага хэмжээний цөмийн материалын шинэчилсэн протоколыг соёрхон батлах, 4-т АШИГЛАСАН ТҮЛШНИЙ БОЛОН ЦАЦРАГ ИДЭВХТ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ 1997 ОНЫ КОНВЕНЦИ гэсэн 4 конвенцид нэгдэж орох асуудал оруулж ирж байгаа. Эхний гурвын тухайд биш АШИГЛАСАН ТҮЛШНИЙ БОЛОН ЦАЦРАГ ИДЭВХТ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ 1997 ОНЫ КОНВЕНЦийг эсэргүүцэж байна. Энэ конвенцийг соёрхон баталснаар цөмийн хаягдал булшлах эрх зүйн орчин бүрдэж байгаа юм.

 

Засгийн газраас оруулж ирсэн танилцуулгын хоёрдугаар нүүрт энэ гэрээ соёрхон батлагдсанаар үүсэх үр дагаврыг "хуулийн төсөл соёрхон батлагдсанаар цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааг хангах дотоодын хяналтын эрх зүйн орчин сайжирч, үйл ажиллагааг олон улсын хэм хэмжээ шаардлагын дагуу хэрэгжүүлэх нөхцөл бүрдэнэ" гээд тодорхой бичсэн байна Энэ конвенцийн нэр нь АШИГЛАСАН ТҮЛШНИЙ БОЛОН ЦАЦРАГ ИДЭВХТ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ 1997 ОНЫ КОНВЕНЦ гээд тодорхой заачихсан байгаа бөгөөд 30 хуудас 44 зүйлтэй цөмийн хаягдлын булшлах байгальд суллах, хадгалах байгууламж барих ажиллуулах тээвэрлэх хил дамжуулах бүхий л стандарт шаардлагуудаас эхлээд хяналт аюулгүй байдлыг нь хэрхэн хангах талаарх бүхий л харилцааг зохицуулчихсан байгаа юм.

 

Монгол Улс 1985 онд Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенц 1987 онд Цөмийн ослын талаар шуурхай мэдээлэх тухай конвенц, Цөмийн болон цацрагийн аюултай байдал бий болсон тохиолдолд тусламж үзүүлэх тухай конвенцид нэгдэн орж байсан. Энэхүү Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколд нэгдэн орохыг Олон улсын Атомын энергийн газраас уриалсан байх ба манай улс цацрагийн жижиг үүсгүүрүүд ашигладаг тул Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох асуудал тавигдаж байгаа билээ. Гэтэл дагалдуулаад дэмжихийн аргагүй асуудал оруулж ирж байгаагаас дэндүү хариуцлагагүй, харамсалтай явдал гэж үзэж байна.

 

Эдгээр конвенциудаас харахад ч, олон улсын байгууллагуудын байр сууриас үзэхэд ч цөмийн хаягдал булшлахгүй гэсэн хатуу бодлого баримталж байгаа улсын хувьд АШИГЛАСАН ТҮЛШНИЙ БОЛОН ЦАЦРАГ ИДЭВХТ ХАЯГДЛЫН МЕНЕЖМЕНТИИН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГААНЫ ТУХАЙ 1997 ОНЫ КОНВЕНЦИД нэгдэн орох шаардлагагүй болох нь тодорхой байна.

 

2. Конвенцийн XI-д "Цацраг идэвхит хаягдлын тухай тухайн материалын менежментийн аюулгүй ажиллагааг харгалзан үүссэн улсад нь булшлах ёстой гэдэгт итгэлтэй байхын зэрэгцээ тодорхой тохиолдолд нөгөө талын ашиг  сонирхлын үүднээс, ялангуяа хаягдал үүсч буй хамтарсан төслийн хувьд нэг талын нутаг дэвсгэрт байгаа байгууламжийг ашиглах зорилгоор хэлэлцэн тохиролцогч талуудын хооронд хүрсэн тохиролцооны арга замаар ашигласан түлш болон цацраг идэвхит хаягдлын аюулгүй үр ашигтай менежментийг хөгжүүлэх боломжтойг хүлээн зөвшөөрч” гэжээ. Энэ юу гэсэн үг вэ гэхээр цөмийн хаягдлыг үүссэн улсад нь булшлах ёстой гэдгийг зөвшөөрсөн. Нөгөө талаар хамтран төсөл хэрэгжүүлдэг бол тохиролцоод аль нэг улсынхаа нутагт булшлах боломжтой гэсэн үг. Тэгэхээр Монгол Улсаас уран олборлож байгаагаа ашиглан хаягдлаа булшилж эхлэх замаа зассан байна шүү дээ. Алга дарам газрын төлөө өвөг дээдэс минь амиа өгч байсан газар шороог аюулт хог хаягдлын цэг болгох гэж байна.

 

3. Цөмийн хаягдлыг булшлахгүй, тээвэрлэхгүй, хардлага сэрдлэгийг арилгаж байна гэж байгаа нь цагаандаа гарсан хууран мэхлэлт гэж үзэж байна.


Конвенцийн XI-д “Аливаа улс бусад улсын ашигласан түлш болон цацраг идэвхит хаягдлыг өөрийн нутаг дэвсгэрт импортоор оруулахыг хориглох эрхтэйг хүлээн зөвшөөрч” гэсэн заалт бий. Энэ нь цөмийн хаягдал булшлахгүй гэсэн үг огт биш. Эрх баригчид энэ л ганц заалтаар булхайгаа нууж байна. Бүрэн эрхт, тусгаар улс учир бидэнд ийм эрх угаасаа байгаа. Үүнийг үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа тусгачихсан байхад л хангалттай. Үнэхээр цөмийн хаягдал булшлахгүй л юм бол энэ конвенцид нэгдэх шаардлага байхгүй шүү дээ.

 

4. Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байх статусыг би дэмждэг. Гэтэл Монгол төрийн энэхүү олон жилийн турш хамгаалж, дэвшүүлж ирсэн амин чухал бодлогыг ашиглаж, энэхүү луйвраа хийх гэж байна. 2015 оны зургаадугаар сарын 19-ны өдөр УИХ-аар Монгол Улсын цөмийн зэвсгээс ангид байх статусыг шинэ түвшинд гаргах тухай тогтоолыг батлуулахдаа энэ конвенцид нэгдэх үүргийг шургуулчихсан байгаа юм. Сүүлийн үед ард түмний дунд “хуулийн дагуу хулгай хийх” гэдэг нэр томьёо гарчихсан байна. Энэ УИХ, төр засгийн эрх баригчид үнэхээр муу юмандаа гаршчихжээ. Цөмийн зэвсгээс ангид бүс байх, цөмийн хаягдал булах хоёр хоорондоо холбоогүй, эсрэг тэсрэг зүйл бөгөөд олон улсын хамтын нийгэмлэг хэзээ ч ийм шаардлагыг бидэнд тулгахгүй нь ойлгомжтой шүү дээ.

 

5. Эрх баригчдын хэлээд байгаа мэдээлэл авах эрхээ эдлэх боломж бусад гэрээ, конвенцуудаар нээлттэй байгаа бөгөөд хаягдал булшлах энэ конвенцид нэгдэн орох нэг ч хүндэтгэх шалтгаан байхгүй юм.

 


УЛСЫН ИХ ХУРАЛ ЭНЭ КОНВЕНЦИЙГ БАТАЛВАЛ БИ УЛС ТӨРИЙН ЭРС ШИЙДВЭРТЭЙ ТЭМЦЭЛ ХИЙХ БОЛНО.

МОНГОЛ УЛС МӨНХӨД МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ.


УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН САЙНХҮҮГИЙН ГАНБААТАР

Shuud.mn
Сонин хачин
Бямбасайхан:
Одоо сайхан сургууль олж сур ядаж адаг гарт гэхэд Удирдлагын Академид сураад жаахан юм мэдээд ав Ганбаа минь одоо өөр юу гэхэв чамд
2016-03-30
дутуу боловсрол Монголыг сөнөөнө.:
юу ч ойлгохгүй мэдэхгүй мэдэхийг хүсдэггүй нөхөр дөө. сургууль соёлд ч сураагүй . мэдлэг боловсрол юу ч байхгүй. дан сэглээд хаячихсан. юм юмнаас хальт сонссон. тэрийгээ мэдлэг гэж ойлгоцон. Сургуульд сураад боловсрол эзэмшээд тэрийгээ мэдлэг болгоод явчаач . онигоотойн.
2016-03-30
Зочин:
Ганбаатар гэдэг солиотой юмыг дахин сонгох нь том алдаа болно доо.Мөн овилгогүй амиа бодогч юм даа.
2016-03-30
Зочин:
гарууд ганбаатарыг муулах гэж ядаж байнаа. наад конвенцид чинь ийм заалт нуугдаж байсныг ганбаатар л хэлж байгаа юм бишүү. юунд нь тэрэнд нь бачимдаад байгаа юм. бодож үзэх л асуудал байна шдэ
2016-03-30
Zochin:
Goye helsen
2016-03-30
Сэнгээ:
Ганбаатарын нэр хvнд шалан дээр унасан. Одоо юу ч гэж гоё донгодоод нэмэргvй дээ. Наад асуудлыг чинь чамаас тvрvvлээд олон нийт ойлгочихсон мэдчихсэн. Битгий худлаа популизм хийгээд баатар болох гээд ядаад бай. Чи зvгээр л зайлсан бай даа. Чамд чадах юм байхгvй , мэдэх юм бvvр чиг байхгvй.
2016-03-30
Zochin:
Goye helsen
Зочин:
Naad uul chin buur ulaandaa garsan ih huralaa taraaj baigaad songuul hurge
2016-03-30
Zochin:
Ganbaatar hudlaa show l hiigeed bh yum teriig n Ard tumen oilgojgui demjeed bgaad unheer gaihaj bna.Er n ene manguu uls torchid n yasan bodloggui eh oronch setgelgee bdaggui yum be,gadagshaa zondoo l ulsiin mongoor yvj bgaa daa.
2016-03-29
Зочин:
Soliorch bna
2016-03-29
yu vee:
mutanduud bi bolox yum bn daa. mungun usaa hyanaj chadahgui yum bj yun tsum be. ter ntriig manaix shig yaduu uls hugjiltei uls shig archilch chadahuu. teriig n bulaad neg udu gazar hudluud garaad irwel yanaa daixad bulax uu. batalsan garuud n ali xezeenii majiisan bx blgui dee. zugeer bolj bgaa yumiig zugeer bailgaj boldoggui yum bxdaa. 70 uld negdsen gene busad 140 garan ulsuud bol yasan yum bol. xeree galuu duraij huluu hulduuni gdg boloh vii dee
2016-03-29
АААААА:
ИХ ХУРЛЫГ ТАРАА, ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ ДАРУИ ОГЦРУУЛАХГҮЙГЭЭР БАЙДАЛ УЛАМ МУУДНА.
2016-03-29
Zochin:
Ene teneg Ganbaatar tsemiin haygdliin conventsiin materialiig guitsed oilgoson baigaadaa,bolovsrol nimgen uls ch hii devergeed gai tarih yum
2016-03-29
Зочин:
ийм асуудалд УИх-ын дарга, эсвэл хууль санаачлагч тайлбар өг гээд хэрхэх асуудлыг төрийн хшүнээсээ асууж болдоггүй, заавал ингэж хэдэн хүн зогсоож Цээж дэлсэх хэрэг бна уу??Ер нь яах гэж УИХ-д төлөөлөлөөр оролцдог юм бэ? Ямар нэг асуудлыг уншаад бодлоо хэлж хэлэлцүүлэх асуудал тавьдаггүй Хулгайгаар хийдэг гэж хэлэх гээд байгаа юм уу?? УИХ-д зохих асуудлыг авч хаяа эсвэл бүхэлд нь авч болдог шүү дээ?Ингэж сүр далайлгаж НАМ-ХҮН болох хэрэг бна уу??Та нарын ихэнх нь асуудлаа судлаагүй эсвэл байж болох хувилбарын нэг талыг гаргаж ирээд л ХӨӨРӨӨД байх хэрэггүй шүүБОНИВУР-ГАНБААТАР болов оо??
2016-03-29
Zoolboo:
Яахуу? хэнийг буудчихвал төрийн албаны энэ эрээ цээргүй байдал арилах вэ? ард түмэн минь доройтон доройтсоор, туйлдаа хүрэхээр нэг юм болдог л байхгүй юу
2016-03-29
Зочин:
АН хулгайчийн тэжээвэр үү чи
2016-03-29
Zochin:
Ganbaatar muu muuhai baij bolno. Harin yarisan zuiliig ni demjih estoi yum bna.
2016-03-29
zolo:
bas l jujiglesen heveere gashiltsan tolgoitoi zalilagch yum aahaa yavsan gazraa balagtai badarchin gj ,deer ued iim humuusiig heldeg bsn bh.boloogui bas erunhii darga bolno gj zuudelnee batsaan chini,yostoi samraad hyah bh da
2016-03-29
Зочин:
АН хулгайчийн тэжээвэр үү чи
Зочин:
ЭНЭ ХУДАЛЧИЙГ ТӨРИЙН ОРДНООР ЦУХУЙЛГАЖ Ч БОЛОХГҮЙ ШҮҮ
2016-03-29
зочин:
Үргэлж л будлиан тарьж хутгаж явах юм даа Энхбаярын туслах байх даа сурсан юм байх даа
2016-03-29
зочин:
Ганбаатар бол зүгээрл ярьдаг морь
2016-03-29
зочин:
Ганбаатар бол зүгээрл ярьдаг морь
2016-03-29
зочин:
Ганбаатар бол зүгээрл ярьдаг морь
2016-03-29
нэг худлаа ярихаас өөр шидгүй дурак:
сургуульд сураач .юу ч ойлгохгүй юу ч мэдэхгүй тэгээд бас гишүүн гэчихсэн. жаахан боловсрол мэдлэгтэй болчооч. ядаж Сайханбилэг Баярцогтын дайны.
2016-03-29
Зочин:
Иргэд бид ийм л арчаагүй өөдгүй ардчилсан намын новшнуудыг сонгож дээ.
2016-03-29
Tsomiin haygdal ogt bulshilj bolohgui:
Ene Ganbaatariin helj baigaa zuil yab eh ornii minii toloo baina shuu. Ard tumen mini iim uildliig demjij eh ornoo avraarai. Tsomiin haygdal ogtoos bulshilj bologhui bulshilbal bidend ymarch eruul gazar uldehgui ee. Iimd ene hunii helj baigaag sain demjij eh ornoo hamgaalaarai. Ene huniig gutgesen luivarchinguudiin hudal ugend buu itge. Gants tsomiin hortoi hog eh orondoo oruulj bolohgui.
2016-03-29