Засгийн газарт чиглэл өгсөн
2016-03-29

УИХ дахь АН-ын бүлэг хуралдлаа. Хуралдаанаар гишүүд  ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн Ашигласан түлшний болон цацраг идэвхит хаягдлын менежмэнтийн аюулгүй ажиллагааны тухай конвенци болон холбогдох бусад асуудлыг хэлэлцээд нэмж хуулийн төсөл өргөн мэдүүлэх шаардлагатай гэж  үзжээ. Тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Засгийн газар УИХ-д өргөн барьсан байгаа төслөө татан аваад дахин боловсруулаад өргөн барина гэсэн үг үү?

 

-Конвенци өргөн баригдсан хэвээрээ байна. Одоо нэмж оруулж ирэх төсөл нь 2011 оны есдүгээр сард гарсан Ерөнхийлөгчийн 181 дүгээр зарлигийг албажуулах зорилгоор дагаж мөрдөх хуулийг боловсруулж гаргая гэдэг шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл энэ хуулийн төслийг конвенцитой хамтад нь хэлэлцэн хуультай болгоно гэсэн үг.  Энэ хуулийн гол онцлог нь цөмийн хог хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэрт булшлахгүй байх хууль юм.

 

-Гуравдугаар сарын 31-нд Олон улсын цөмийн энергийн агентлагийн хурал болно. Түүнээс өмнө холбогдох конвенциудыг батлах шаардлагатай байсан. Харин  одоо  амжихгүй боллоо. Монгол Улсын талд ашиггүй байдал үүсч байгаа юу?

 

-Манай бүлэг  Засгийн газрыг өнөөдөр хуулийн төслийг өргөн бариад 30, 31-ний өмнө конвенциудтайгаа давхар батлаад гаргая гэдгээр шийдвэрээ гаргасан. Дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө амжина гэж тооцоолж байна.

 

-Засгийн газар өнөөдөртөө багтаан төслийг өргөн мэдүүлж амжих юм уу?

 

-Засгийн газарт чиглэл өгсөн. Тийм учраас өнөөдөр өргөн барина гэсэн үг.

 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
АН засгийн газарт чиглэл огно гэж юу байнаа. Ундсэн хууль байна уу. Намууд чиглэл огоод байх эрх зуйн орчин байхгуй дээ. АН арай л хэтэрч байна даа
2016-03-29
Зочин:
cheglelgui.mashin hun norgov zasag maan
2016-03-29
Зочин:
ЭНЭ ХҮН БОЛ МӨНГӨНИЙ ТӨЛӨӨ ТӨРСӨН ЭХЭЭ Ч ЗАРЖ ЧАЛАХ ХҮН ГЭДГЭЭ УДАА ДАРАА ХАРУУЛСАН. ХАМГИЙН УВАЙГҮЙ ИЧЭХ НҮҮРГҮЙ ХҮН.
2016-03-29
Зочин:
Энэ буурал толгой дандаа буруу чиглэл огох юмаа.одоо ухаан суухгуй байсаар дууслаа.яана даа луйварчдаа
2016-03-29
Зочин:
Юу ярьж байгаа нь бус хэн ярьж байгаа нь чухал
2016-03-29
Зочин:
Oligtoi hun bishdee naadah chini hudlaa yarihdaa garguun nuhur baigaa um
2016-03-29