Цөмийн “шахалт”
2016-03-30

Аюулгүй ажиллагааны тухай заавар гэж байдаг. Аль ч үйлдвэрлэлийн орчинд ийм зааврууд харагддаг. Таних тэмдэг нь их содон. Хорьсон хориглосон заалт тэмдэгүүдтэй. Дагаж мөрдөхгүй бол ямар нэг эрсдэлд орох тул чанд мөрдөх ёстой.

 

Цөмийн хаягдлыг хаяж булшлах аюулгүй ажиллагааны зааврын тухайд гэхээр олон улсын хэмжээнд авч үзсэн ямар нарийн гэрээ конвенц байх нь тодорхой. Ээлжит бус чуулганы ээлжит шуугиан нь “Ашигласан түлшний болон цацраг идэвхт бодисын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц” боллоо.

 

Нүүрнээсээ андашгүй гэдэг шиг нэрнээсээ ойлгомжтой конвенц.

 

Энэ конвенцид менежмент хийхийг хориглох тухай гээгүй. Цацраг идэвхт бодисын менежментийг аюулгүй ажиллагаагаар хийх тухай гэж тун ойлгомжтой бичигдсэн байна. Талх таллаж, махаа граммалж хоногийн хоолоо аргацааж намуудын сонгуулийн менежментийг хараалж суугаа олон иргэнд ээлжит бусаар яаралтай соёрхох болсон цөмийн энерги, цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах тухай 4 конвенцийн талаар ойлголт өгөхийн тулд багагүй сургалт яриа нэвтрүүлэг хийх хэрэгтэй болох байх. Олон нийт аливаад мэдээлэл ойлголт багатай байвал сөрөг турхиралт өдөөлтөд өртөх нь амархан. Энгийн учир зүйн шалтгаанаар авч үзэхэд л ээлжит бусаар бүлэг конвенцид яаралтай нэгдэх тогтоол хэлэлцэн батлах нь цаанаа тодорхой зорилго, үр дүнд нь яарсан далд ажиллагаа байгаа хардлага сэрдлэг бий болгоод байна.

 

"...Монгол Улс бол цөмийн зэвсэгтэй хоёр орны дунд байгаа. Энэхүү хуулийн төслийг баталснаар энэ чиглэлийн бүхий л мэдээллийг бид авдаг болно. Мөн боловсон хүчнээ бэлтгэдэг болох юм. Ингэснээр цөмийн аюулгүй байдалтай холбоотой бүх асуудлыг хангах боломжтой болох юм..." гэх сэдвээсээ төөрсөн тайлбар яагаад ээлжит бусаар яаралтай соёрхох болсон бэ гэдэг олны хардлагыг зөөллөх хариулт болж чадахгүй байна. Бид яагаад “цөмийн зэвсэггүй байр сууриа дахин шинэчлэх” гэж байгаа юм бэ. Эдгээр конвенцид нэгдэх нь Монгол Улсын хувьд онц чухал ач холбогдолтой болгоод байгаа учир зүй юу байна.

 

Энэ долоо хоногт Цөмийн аж үйлдвэрийн дээд хэмжээний уулзалт болох гэж буй. Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн нэмэлтийг дэлхийн улсуудын дагах хууль болгоход 9 орон үлдээд байгаагийн нэг нь Монгол улс. Иймд конвенцийн нэмэлтийг хүчин төгөлдөр болгож мөрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг Олон улсын атомын энергийн агентлаг манайд уриалсан гэсэн хөмсөг тайлбар явж байна. Харин манай улс энэ конвенцид нэгдсэнээр  цаана нь үлдсэн 8  орон хэрхэх талаар мэдээлэл алга байна.

 

Ер нь бол асуудал өөр өнцөгтэй буюу уран олборлоход хөл туших хуулийн заалтуудыг олон улсын талдаа ч дотоод орчиндоо ч эртнээс цэвэрлээд засаад байгаа гэсэн хардлага байгаа. Манайд цөмийн хаягдал ачсан цуваа шөнөөр орж ирээд нууцаар хөрсөнд бултлаа удна. Үүнийг дотроо аргалаад нууж чадах ч олон улсын хяналтаас гадуур хийх боломжгүй. Ийм ноцтой асуудалд дээр дэлхийн цагдаа ёстой ажлаа хийнэ. Харин манайхан уранаа олборлох, түүнийхээ дараа хаягдлаа аюулгүй булах талаар үүрэг хүлээх бичиг баримтыг соёрхох гээд байж болох. Цөмийн хог хаягдлын асуудал бол үнэндээ том шуугианаар гол асуудлаас олны анхаарлыг холдуулж байгаа Ерөнхийлөгчийн хэлдгээр бас л нэг танил технологи.

 

Үүнтэй холбоотойгоор ураны асуудал болоод цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, хүн ам, нийгэм, байгаль орчныг цацрагийн сөрөг нөлөөллөөс хамгаалах тухай асуудлыг тууштай анхаарч хараа тавьж байдаг иргэд, хөдөлгөөнүүдийн сонордуулгад хэд хэдэн анхааруулга байгаа юм.

 

...2009 оноос эхлэн цөмийн хаягдал булшлах холбогдох хуулиудыг баталж, яаравчлан шинэчилж, нэмэлт өөрчлөлт оруулж, гадны улс гүрнүүдтэй нууц гэрээ хэлэлцээр шат дараалан хийсээр ирсэн.

 

...2010 онд Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг шинэчлэх засварлаx нэрээр 1994 оны хуучин баримт бичигт байсан асар чухал заалтуудыг сэм устгaсан. Оронд нь  цөмийн түлшний цикл, менежмент гэдэг шинэ заалтуудыг оруулж ирсэн

 

...2009 оны 7 сард батлагдсан Цөмийн энергийн тухай хуулийн 9.1.8-д "Монгол Улсын нутаг дэвсгэр дээр цөмийн хаягдал, ашиглагдсан цөмийн түлш хадгалах урт хугацааны хөтөлбөр боловсруулах, цөмийн төхөөрөмж буюу цацраг идэвхит хаягдал булшлах газар байгуулах тухай олон заалт орсон..." гэж иргэний байгууллагын төлөөллүүд мэдэгдэлдээ дурьдаж эрх баригчдыг цөмийн хаягдал булшлах ажилд ямар нэг явцуу зорилгоор оролцож байгаа гэж үзэн эсэргүүцлээ илэрхийлжээ.

 

Бид урантай. Үүнтэй холбоотойгоор Цөмийн материалыг биечлэн хамгаалах тухай конвенцийн 2005 оны нэмэлт, өөрчлөлтийн тухай протоколд нэгдэн орохыг Олон улсын Атомын энергийн газраас уриалсан. Мөн цацрагийн жижиг үүсгүүрүүд ашигладаг орны хувьд Цөмийн аюулгүй ажиллагааны тухай 1994 оны конвенцид нэгдэн орох асуудал тавигджээ.

 

Одоо ээлжит бус чуулганаар нэмж  4 конвенцид нэгдэх болоод байгаа ерөнхий тайлбар ч манай улс цөмийн энергийн материалтай буюу урантай орны тоонд ордог гэдэгтэй холбогдох байх. Харин гуя дагаж хүзүү болоод байгаа “Ашигласан түлшний болон цацраг идэвхт бодисын менежментийн аюулгүй ажиллагааны тухай 1997 оны конвенц” бол олборлосон цөмийн материалаа аюул осолгүй булах үүргийг өөртөө хүлээсэн бичиг баримт гэвэл үнэнд ойртоно.

 

 

30 хуудас 44 зүйлтэй энэ бичиг баримтад цөмийн хаягдлын булшлах байгальд суллах, хадгалах байгууламж барих ажиллуулах тээвэрлэх хил дамжуулах бүхий л стандарт шаардлагуудаас эхлээд хяналт аюулгүй байдлыг нь хэрхэн хангах талаарх бүхий л харилцааг зохицуулчихсан байгаа талаар С.Ганбаатар гишүүн мэдэгдсэнийг энд анхаарах хэрэгтэй юм. Гаднаас цөмийн хог хаягдлыг булах тухай бус дотроосоо бий болгосон цөмийн цацраг идэвхит хогоо аюулгүй болгох үүрэг.

Соёрхох гэж буй конвенцийн “Цацраг идэвхт хаягдлыг үүссэн улсад нь булшлах ёстой” гэсэн нэг заалт нь үүнийг хэлээд өгнө.

 

Харин асуудлыг энэ талаас нь хөндөхөөс эрх баригчид дөлөөд байгаа тул бичиг үсэггүй ард түмэнтэй ярьж байгаа мэт цөмийн хаягдлыг хориглоно, хаана гээд араас нь цацраг идэвхит хог хаягдлыг цэвэрхэн зөв булах аюулгүй ажиллагааны заавартай конвенцид нэгдэнэ гээд байгааг иргэд ойлгохгүй байна. Ам.долларын ханш, өдөр тутмын амьжиргаандаа санаа зовнисон иргэд цөмийн энергийн болон цөмийн хог хаягдлыг тойрсон энэ олон конвенцийн наад цаадахыг ялгаж салгаж ойлгохоос ч төвөгшөөж байгаа хандлага мэдрэгдэж байна.

 

Нарийн төмөр зам тавьчихвал буутай хятадууд ороод ирнэ гэж айдаг болсон олон нийт цөмийн хаягдал орж ирнэ гэх шуугианд шууд түгшин хүлээж авах нь аргагүй юм. Цөмийн хаягдал гэдэг сэдвээр олон нийтийн эсэргүүцэл хардлага өндөр авахыг мэдэрсэн АН-ын бүлэг маневр хийж эдгээр 4 конвенцид нэгдэх ээлжит бус чуулганаа үр дүнтэй болгохын тулд чих зөөлөн засгийн газартаа үүрэг өгч хүн бүхэнд таалагдах хуулийн төсөл оруулж ирэхийг үүрэгджээ.

 

Хуулийн төсөл санаачлах ч үдийн будааны ажил болсон юм байна. Намаасаа үүрэг авсан Засгийн газар 2 цагийн дотор “Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төсөл”-ийг боловсруулан хавтсанд хийгээд намын дарга бөгөөд Их хурлын даргадаа барилаа.

 

Энэ хуулийн төсөл батлагдсанаар ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг бүрмөсөн хориглох эрх зүйн үндэс бүрдэнэ гэж хууль санаачлагчид цохон хэлж байна. Энэ нь нэр бүхий конвенциудад нэгдэх нь цөмийн хог хаягдал орж ирэх, булшлахад ямар ч хамаагүй гэсэн эрх баригчдын зүгээс гаргаж буй баталгаа. Харин нөгөө талд нь эдгээр конвенциудад нэгдэхийн тулд яагаад яарсан бэ. Нэгдээгүй үлдсэнээр өргөн утгаараа Монгол улс яаж хохирох, явцуу утгаараа олон улсын конвенцид нэгдээгүй гэдгээр ямар бизнесийн эрх ашиг дараагийн /2 жилд нэг болдог/ Цөмийн аж үйлдвэрийн дээд хэмжээний чуулга уулзалт хүртэл хөл тушаатай болох шахалт байсан бэ гэсэн асуулт “цөмийн булш” гэсэн ээлжит дуулианы цаана нуугдаад  үлдлээ.

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
alt shig l gagnaas
2016-03-30
Зочин:
hezee negen tsagt delhii vitamii dutagdald orj tsunamii
2016-03-30
Зочин:
atomiin stants delhiin gagnaasiig salgaj suiruulne
2016-03-30
Зочин:
mongol zaaval duuraih albagui
2016-03-30
зэв:
хордосныхоо даараа төр эрх биш судлаа байлгүй гээд үхлээ хүлээгээд суугаарай
2016-03-30
Зочин:
Сургаар амьтан хүний сэтгэлийг өндөлзүүлэх гээд байгаа юм уу?Хор найруулаад бна уу? Эрх биш төр удирдаж яваа бүлэг-НАм ямар ч гэсэн тодорхой хүмүүсийн санал бодлыг авч,судалсан байх ёстой.Энд тэндэхийн ганц нэг төлөөлөл-аманцар намууд биш харин хариуцлагтай, түмэн олны сонгосон манай залуус шүү дээ?Тэгээд ч гадныханд лиценз өгөөд тохирсон л бол аваад зохин зүйл хийх нь дамжиггүй тэгээд авсан газарт нь хаягдлыг булна гээд заасан байхад яахав?Хэнд ч ойлгомжтой?Харин сүрдүүлэг хийхНАМАНцаруудын аманд мэдэхгүй хүмүүс-иргэд л эхлээд зочирдох байх, гэхдээ хийх л хэрэгтэй болно шүү дээ,Нэг их юм мэддэг гар болж хор зөөх шаардлага байгаа юм уу?Та нар гарахаара хүний нутагт булшлах юм уу?хөгийн тэнэг юм бүү ярьцагааЦАГААН СОИОТОНГУУД АА?
2016-03-30
зэв:
хордосныхоо даараа төр эрх биш судлаа байлгүй гээд үхлээ хүлээгээд суугаарай
Z.Enhkhbold:
Tarhinii turaaltai, bertegchin ta nariin halamjuud tasrah geed baina. Areva uran Mongoloos olborlono. Tuunees garsan tsumiin hayagdliig Mongold bulna. Tarvaganii mah idvel tsumiin hayagdal horddoggui yum, za yu.Sanaa amar baij bolno. Ene conventsuuded negdvel olon saya dollartai boloh geed baina. Huuhdiin 20 myangiig taraana. Ouytnii 70 myangiig taraana.
2016-03-30