Зам тээврийн ослоор хоёр хүн нас баржээ
2016-03-30

Улаанбаатар хотын  Замын цагдаагийн газарт өчигдөр зам тээврийн ослын 260 дуудлага бүртгэгджээ. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ес бүртгэгдэж, 12 хүн хүнд хөнгөн гэмтжээ. Энэ үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 35 жолоочийг журамласан байна.

 

Сүхбаатар дүүргийн нутаг Чингэлтэй өргөн чөлөө 32-ын тойргийн Сансар төвийн замд Тэнүүн дэлгэр ХХК-ны DaewooBS-106 маркийн автобусны жолооч Г нь явган зорчигч 32 настай эрэгтэй Ц-г мөргөж гэмтээсэн байна.

 

Харин хөдөө орон нутагт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумаас зүүн урагш Хар энгэр гэх газар Б нь мотоцикльтой явж байгаад онхолдож нас баржээ. Мөн Дорнод аймгийн Дашбалбар сум Бат тойрон гэх газар M.Familla маркийн машин онхолдож, жолооч А нас барсан байна.

 

Өнөөдрөөс  эхлээд ихэнх нутгаар цас орж, хүйтрэх тул орон нутгийн замд зорчих гэж буй жолооч та бүхэн  тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг сайтар хангах, замын зорчих хэсэг гадаргууны байдалд хурдаа зөв тохируулан анхаарал болгоомжтой аюулгүй байдлаа сайтар хангаж замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Shuud.mn
Сонин хачин