Цагаан ордонд халдсан этгээд террорист биш
2016-03-30

Вашингтон хотноо байрлах Цагаан ордонд өчигдөр буутай этгээд нэвтэрч, нэг харуулыг буудсан билээ. “Буудуулсан ажилтны биеийн байдал хэвийн байгаа. Ирэх долоо хоногоос ажилдаа эргэн орох болно” хэмээн ордны хамгаалалтын албанаас мэдээлжээ.

 

Цагаан ордонд нэвтэрч, гал нээсэн этгээдийн нэр болон гадаад төрхийг илчилсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Ларри Рассел Доусон гэгч нь 66 настай аж. Тэрбээр Теннесси мужийн оршин суугч бөгөөд цахилгаанчин мэргэжилтэй гэнэ.

 

Ларри ордны жуулчдад зориулсан танхимд зэвсэгтэй нэвтрэхийг завджээ. Хамгаалагчид металл хайгчийн тусламжтай галт зэвсгийг илрүүлсэн байна.  Түүнийг гал нээсний дараа хамгаалалтын ажилтан эрэгтэйн гар руу нь бууджээ.

 

Тэрбээр гал нээх үедээ “Би бол бурхны илч” гэж хэлсэн гэнэ. “Мөрдлөгөөр түүнийг ямар нэгэн шашин эсвэл террорист бүлэглэлтэй холбоогүй болохыг тогтоосон. Цагаан ордонд халдсан этгээд террорист биш” гэж Холбооны мөрдөх товчооноос мэдэгджээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Buruu bn:
Tsagaan ordond bishee. Kongressiin ordon buyu Kapitol
2016-03-31
xaxa:
элч гээч дээ, бурхан ямар паар юмуу
2016-03-30