Цөмийн хаягдлыг хориглох хуулийн төслийг МАН хэлэлцэхгүй гэв
2016-03-30

УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийг хэлэлцэхээр товлосон. Уг хуулийн төсөлд “Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хадгалах, түр байршуулах, булшлах зорилгоор импортлох, хил дамжуулан тээвэрлэх болон түүнтэй бусад үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасан байгаа. Энэ хуулийн төслийг хэлэлцэх хуралдаанд АН-ын 30 гишүүнээс гадна Ц.Оюунбаатар, С.Оюун, Ч.Улаан, Н.Батцэрэг, О.Баасанхүү, Н.Цолмон, З.Баянсэлэнгэ нарын гишүүд ирсэн байна. АН-ын таван гишүүн гадаадад томилолттой байгаа аж. Харин МАН-ын бүлгийн 26 гишүүнээс нэг нь ч чуулганы хуралдаанд ирээгүй байна. Чуулганы хуралдааныг 14.00 цаг болгож хойшлууллаа.

 

Өчигдөр иргэний хөдөлгөөний байгууллагууд цөмийн хаягдлыг Монголд оруулахгүй байх эрх зүйн орчинг бүрдүүлэх олон улсын конвенцид элсэхийг эсэргүүцэж Төрийн ордоны гадна жагссан. МАН-ынхан үүнийг дэмжиж байгаагаа илэрхийлж өчигдөр чуулганы хуралдаанд ирцээрээ бойкот хийсэн. Гэтэл өнөөдөр Цөмийн хаягдлыг хориглох хуулийн төслийг хэлэлцэхгүй гэж ирцээрээ бойкот хийсээр байна. Үүгээрээ тэд цөмийн хаягдлыг Монголд оруулна гэж байр сууриа илэрхийлж байгаа юм.

Shuud.mn
Сонин хачин
МОНГОЛ УЛС ХОГИЙН САВ БИШ!:
АН-ын хулгайчууд Конвенци гэдэг гоё нэрээр халхавчлан цөмийн хаягдлыг Монголд булшлахаар улайрч байна! Харин МАН үүнийг эсэргүүцэж байгаа нь энэ цагт байхгүй эх оронч үйлдэл юм!
2016-03-30
Зочин:
MAN-YN PIZDANUUD MONGOLOOS MINI ZAILAASAI, MONGOLYN TULUU GEJI YARIJI KHIIJI BAIGAA BUKH ZUIL NI KHUDLAA DUR ESGESEN
2016-03-30
irgen:
nudnii bulainuudaa huraldaa suugaachee,
2016-03-30
irgen:
nudnii bulainuudaa huraldaa suugaachee,
2016-03-30
Зочин:
Цөмийн хаягдал бол МАН-ын сонгуулийн том санхүүжилт шүү дээ
2016-03-30