АН гүтгэлэг тараахаа болих хэрэгтэй
2016-03-30

УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа ээлжит бус чуулгантай холбогдуулан мэдээлэл хийлээ. Ардын намын бүлгийн гишүүд ээлжит бус чуулганд ирэхгүй байна, ирцээр бойкотолж байна гэж АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар удаа дараа мэдэгдэж байгаад харамсаж буйгаа мэдээллийн эхэнд онцлов.  Тэрээр:

-Өчигдөр УИХ-ын гишүүдийн байр суурийг сонсоход аль ч нам гэлгүйгээр бүгд Ашигласан түлшний болон цацраг идэвхт хаягдлын менежментийн аюулгүй ажиллагааны тухай конвенцид нэгдэн орох тухай асуудлыг судлах ёстой, олон түмний санаа бодлыг сонсох ёстой, УИХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх ёстой гэж үзэж байсан. Мөн олон нийтийн зүгээс ч энэ асуудлаар шаардлага тавьж, байр сууриа илэрхийлж байна. Тиймээс олон нийтийн шаардлага, ард иргэдийн эргэлзээ тээнэгэлзээ, байр суурийг сонсож, үүссэн нөхцөл байдлыг мэргэжлийн хүмүүс, судлаачдаар судлуулсны эцэст энэ асуудлыг хэлэлцэх ёстой. Ийм чухал асуудлыг заавал ээлжит бус чуулганаар яаран сандран хэлэлцэх учир юу байна.

 

Ардын нам энэ конвенцид нэгдэн орохыг эсэргүүцэж, Монголд цөмийн хог хаягдлыг булшлахыг дэмжиж байгаа мэтээр АН-ын бүлгийн даргын зүгээс удаа дараа тайлбарлаж байгааг гайхаж байна. Энэ АН-ын бүлгийн даргын байр суурь уу, эсвэл АН-ын байр суурь юм уу. Ийм гүтгэлэг тараахаа болих хэрэгтэй. Засгийн газар өчигдөр Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төсөл өргөн барьсан. Энэ хуулийн төслийг аваад үзэхээр нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч болох вий. Учир нь Үндсэн хуулийн 10 дугаар зүйлийн 2-т "Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ", 10 дугаар зүйлийн 3-т "Монгол Улсын олон улсын гэрээ нь соёрхон баталсан буюу нэгдэн орсон тухай хууль хүчин төгөлдөр болмогц дотоодын хууль тогтоомжийн нэгэн адил үйлчилнэ" гэж заасан. Мөн Олон улсын гэрээний тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2-т "Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө" гэж заасан.

 

Өөрөөр хэлбэл, Засгийн газраас өчигдөр өргөн барьсан Ашигласан түлш, цөмийн болон цацраг идэвхт хаягдлыг Монгол Улсын хилээр оруулахыг хориглох тухай хуулийн төслийг баталсан ч гэсэн олон улсын гэрээний заалтаасаа илүү давж үйлчлэх эрхгүй байгаад байна. Иймд ард иргэдийн дунд үүссэн эргэлзээг арилгаж, үүссэн нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгч, нэгдсэн ойлголтод хүрч байж энэ асуудлыг ээлжит чуулганаар хэлэлцэх хэрэгтэй хэмээлээ.

 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
KHAYANKHYARVAA-d Erkhem gishuunee tanai namiin UIKH-iin gishuun baisan TSengel gegch kheden jiliin umnu DS TSTS KHK-iig khuvichilj avsaniig ta sanaj baigaa baikh.Getel odoo davarsaar davarsaar davgiin orond gegch bolj baina.Irged erchim khuchnii geree sunguulakhaar ochikhod oron suutsnii umchluliin geree ,irgenii unemlekhnii khuulvar nekhej baina.Ene baiguullaga zeel olgodog banknii baiguullaga shig avirlaj baina.Ene zuv uu.Irgedeer ingej daajignaj togloj bolokh uu.
2016-03-31
Zochin:
KHAYANKHYARVAA-d Erkhem gishuunee tanai namiin UIKH-iin gishuun baisan TSengel gegch kheden jiliin umnu DS TSTS KHK-iig khuvichilj avsaniig ta sanaj baigaa baikh.Getel odoo davarsaar davarsaar davgiin orond gegch bolj baina.Irged erchim khuchnii geree sunguulakhaar ochikhod oron suutsnii umchluliin geree ,irgenii unemlekhnii khuulvar nekhej baina.Ene baiguullaga zeel olgodog banknii baiguullaga shig avirlaj baina.Ene zuv uu.Irgedeer ingej daajignaj togloj bolokh uu.
2016-03-31
зочин:
Айсан хүн адуу үргээнэ гэгчээр ард түмэн тэнэг бишээ хулгайч гэдгийг нь мэднэ шүүдээ
2016-03-31
Зочин:
Яахын ээлжит бус чуулган гээд л сүр болдог . Тэгээд ҮХЦ ийн даргыг огцрууллаа гээд л болсон биз дээ. Одоо бас яах гэж бгаа бол. Аягүй бол дарга томиллоо гээд л болно. АН жаахан улс төрийн ноён нуруутай эх орноо гэсэн шийд гаргаж баймаар юм. Увайгүй намбагүй балай нам.
2016-03-30
ман ын гишүүн:
МАН ын толгойд гарсан луйварчид цайрчээ. Сү Батболдын үе д цөмийн хаягдал булшлах нууц хэлцэл хийгээд бадар бариад явсан Занданшатар Хаянхирваа нар болих хэрэгтэй !!!
2016-03-30
Зочин:
гөлөг отгоо царайлчаад худлаа шааж явахааар ажлаа хийгээч
2016-03-30
Зочин:
Хаянг хаях болжээ хуралдаа орохгүй болж
2016-03-30
Зочин:
AN gej baahan mongonii gahainuudiin tsugluulga mongo l bval yu ch hj medeh novshnuud ene songuuliar bugdiin zailuul ulsaa avarya
2016-03-30
erh chuluu.:
MANguud ene Hayanhyarvaa met ni hudlaa helehdee ichdeggui yum bh daa.Darhaniihaa namiig hurtel 2 huvaagaad hayasan Hayan yum bolgon deer hutsaj yavah yum.
2016-03-30
Zochin:
Asuudlaa oilgohgui baij jav jav gechih yumaa ene neg yum
2016-03-30
fg:
тийм шүү. Хаянхярваа гишүүн яг зөв хэлсэн байна. хэрвээ цөмийн асуудалтай холбоотой зүйл батлагдвал зөвхөн олон улсын эрх зүйн хэм хэмжээг дагаж мөрдөнө. Засгийн газраас оруулсан хууль хэрэгжих боломжгүй юм.
2016-03-30
Зочин:
Ажлаа хийгээчээ, гэртээ гэдсээ илээд хэвтээд байх юм. УИХ-ын чуулган болгонд оролц гэж Ард түмэн сонгосон байх шүү
2016-03-30
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-30
Зочин:
tiim bol huraldaa suuh chin yaasan yum. Erguu mini ene asuudlaar olon ulsyn chuulgan 4 saryn 1-nd ehleh geed baigaag bidniig medehgui gej bodoo yuu. Ternees umnu batlah esehee shiideh heregtei gedgiig oilgoj bna uu. Bid delhii deer olon ulsyn negen es ed bolon amidarch baigaa shuu. MAN-yhan shig l olon ulsyn hural chuulganyg taslaad baih uu
2016-03-30
Зочин:
Худлаа ярихдаа гарамгай Баатар Үндсэн хуулийн заалт, ОУ-ын гэрээний тухай хуулийг сайн ойлгохгүй биздээ
2016-03-30
Зочин:
Тийм Тийм юм бол хуралдаа суухаа яасан юм дараа нь гоншигноод байх юм
2016-03-30
Зочин:
Үнэн хэлжээ. Ардчилсан намынхан ийм л арчаагүй хол явахгүй заль хэрэглэж эх орноо зарах гээд л байгаа хүмүүс дээ
2016-03-30