Нийслэлийн удирдлагууд хийсэн ажлаа дүгнүүлнэ
2016-03-30

 

Өнөөдөр Нийслэлийн Ардчилсан намын байранд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НИТХ-ын дарга Д.Баттулга, НАН-ын ХЭГ-ын дарга П.Нүрзэд болон албаны хүмүүс "Улаанбаатарын хавар", "Нийслэлийн ардчилсан намын баяр"-ыг зохион байгуулах тухай сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

 

1990 оны дөрөвдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Ардчилсан намын анхдугаар хурал Улаанбаатар хотноо зохиогдож байсан бөгөөд энэ жил 26 жилийн ой нь тохиож байна. Анхдугаар их хурлаас хүнлэг ардчилсан нийгмийг байгуулах эрхэм зорилго, дүрэм, марийн хөтөлбөр, үнэт зүйлсээ тунхаглан баталсан учраас Ардчилалын хавар юм. Намын дүрмээр дөрөвдүгээр сарын 7,8-ны өдрүүдийг Ардчилсан намын төрсөн өдөр хэмээн тэмдэглэлт өдөр болгохоор тусгасан байдаг.

1990 оны дөрөвдүгээр сарын 7-8-ны өдрүүдэд Ардчилсан намын анхдугаар хурал Улаанбаатар хотноо зохиогдож байсан бөгөөд энэ жил 26 жилийн ой нь тохиож байна.

Тэмдэглэлт өдрийн хүрээнд дөрөвдүгээр сарын 9-нд "Улаанбаатарын хавар" баярын үйл ажиллагааг Чингисийн талбайд тэмдэглэхээр болжээ. Энэ баярыг цаашид уламжлал болгон тэмдэглэх аж.

 

Ардчилсан нам 2012 онд НИТХ-д анх удаа олонх болж, Улаанбаатар хотын иргэдийнхээ итгэл дэмжлэгээр өөрчлөн шинэчлэх үүрэг хүлээсэн билээ. Нийслэлийн иргэдтэйгээ хамтдаа санаачилж, олуулаа бүтээсэн ажлуудаа үнэлүүлэн дүгнүүлж, өөрчлөлтөө үргэлжлүүлэх шинэ даалгавар авах ардчилсан асуулга сонсголын аяныг "Улаанбаатарын хавар"-ыг угтан өрнүүлэх аж. 2012 оны НИТХ-ын сонгуулийн 5А хөтөлбөрийн явц, биелэлт, зам, хот тохижилт, гэр хорооллын дахин төлөвлөлт, нэг цэгийн үйлчилгээ, цахим гэзэр олгот гэх зэрэг өргөн хүрээтэй өөрчлөлт шинэчилэл бодим ажлуудаас аль нь илүү үр өгөөжтэй байгааг иргэд өөрсдөө үнэлж цэгнэнэх аж.

Ардчилсан нам 2012 онд НИТХ-д анх удаа олонх болж, Улаанбаатар хотын иргэдийнхээ итгэл дэмжлэгээр өөрчлөн шинэчлэх үүрэг хүлээсэн билээ. 

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл: "Монгол оронд хүнлэг ардчилсан нийгмийн үр үндсийг тарьж ургуулах, эрх чөлөөний шинэ цагийн урин хаврыг авчирсан Монголын Ардчилсан намын Анхдугаар Их хурал 26 жилийн өмнө буюу 1990 оны дөрөвдүгээр сарын 7-8-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байсан билээ. Ардчилсан намын дүрмээр энэ өдрүүдийг тэмдэглэлт өдөр болгон зарласан. Өнөө жил тэмдэглэлт өдрүүд ажлын өдрөөр тохиож байгаа учир баярыг есны өдөр нийт гишүүд дэмжигчидтэйгээ Чингисийн талбайд зохион байгуулахаар болсон. Үүнийг тохиолдуулан "Улаанбаатарын хавар" ажиллагааг зохион байгуулна. Хаврын баяртай зэрэгцээд Нийслэлийн удирдлагууд сонгогчдодоо өнгөрсөн дөрвөн жилд хийсэн ажлаа дүгнүүлнэ. Хаврын баярын гол үйл ажиллагаанаас өмнө намын шат шатны байгуулгууд хийсэн ажилдаа үнэлэлт өгөх бөгөөд ингэхдээ сонгогч дэмжигчдэд захидал хүргүүлж нээлттэй санал асуулга явуулан нийслэлд өрнөсөн бүтээн байгуулалт, бусад хийсэн ажлаа дүгнүүлнэ" гэдгийг онцоллоо.

Shuud.mn
Сонин хачин
88671597:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-31
Zochin:
Jinhen amalgan amlaltuud bielegdeegui zuvhun mung ugaah dundaas ni mungu tsohih zam, tsetseg tarih, geh metiin aahar shaahar ajil hiij
2016-03-30
Zochin:
Technikiin zahiig gargasan uu, hotiin zahirgaag bayanhoshuund nuulgesene uu? Hotiig utaagui bolgoh?
2016-03-30
Zochin:
Sar bolgon shoudah um hiih ajilgui um baih
2016-03-30
Zochid:
Uursduu baahan mungu huuhdeeree damjuulan avsan gesen
2016-03-30
Boldoo:
Uul uneheer ym hiisen hotin darga. 1 songogdood hiisen ajil bagagui. Ahiad ahilluuliy
2016-03-30
Зочин:
Сайн дүн тавилаа.Одоо тэнэмэл хүмүүс,золбин нохойнууд гээд том ажил үлдлээ.
2016-03-30