Цагдаагийн Ерөнхий газарт мансууруулах бодис шинжлэх багаж бэлэглэлээ. Тус багаж хэрэгслийг Монгол улсын Цагдаагийн Ерөнхий газар, БНХАУ-ын НАХЯ, Өвөр Монголын өөртөө засах орны нийгмийг аюулаас хамгаалах танхимын хамтын ажиллагааны хүрээнд хятадууд буцалтгүй тусламж болгон өгчээ.
АНУ-ын “Термо Фишэр” технологийн компанид үйлдвэрлэсэн олон улсад ашиглагддаг “ТruNarc” гар багаж нь хар тамхи, мансууруулах бодисыг хэргийн газарт богино хугацаанд шинжлэх хүчин чадалтай аж. Мөн хэргийн газарт ул мөр бэхжүүлэх, хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест бүхий иж бүрдэл цүнхийг бэлэглэжээ.
Уншиж байна |