Маргаашнаас загас барихыг хориглоно
2016-03-31

Амьтны тухай хуульд заасны дагуу дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15 хүртэл загас агнахыг хориглодог тул энэ хугацаанд загас барьж болохгүй. Учир нь энэ хугацаанд үржлийн үе нь байдаг юм. Үржлийн үед нь халдвал тухайн төрөл зүйл устах хүртэл аюултай тул үржлийн энэ хугацаанд хориглолтын дагуу гол, нуур зүглэхгүй байхыг анхааруулж байна. Загас үржлийн үедээ олон тооны түрс шахдаг ч тэдгээрийн 1000 түрс тутмын нэг нь л жараахай болдог. Амьтны тухай хуульд заасан хугацааг зөрчиж барьсан иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмээг хоёр дахин, хуулийн этгээдийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Загас агнаж буй эсэхийг хянах, зөрчил илрүүлэх, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцох ажлыг орон нутгийн засаг захиргаа хариуцана. Бүх загасны үржих хугацаа харилцан адилгүй тул Амьтны тухай хуульд зарим цөөн зүйлийг агнахыг хориглосон хугацааг дээр дурдсанаас өөрөөр тогтоосон байдаг юм.

 

-          Дархадын цагаан загас:  VIII.01-X.20

-          Буйр нуурын загас: V.15-VIII.1

-          Омоль загас: VIII.30-X.30

-          Зарам загас: IX.05-I.30

-          Алтайн сугас загас: VI.15-VIII.31

-          Бусад загас: IV.1-VI.15 хүртэл агнахыг хориглоно.

 

Амьтны тухай хуульд заасны дагуу дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 15 хүртэл загас агнахыг хориглодог тул энэхүү үржлийн хугацаанд загас барихгүй байхыг анхааруулж байна. Бүх загасны үржих хугацаа харилцан адилгүй тул Амьтны тухай хуульд зарим цөөн зүйлийг агнахыг хориглосон хугацааг дээр дурдсанаас өөрөөр тогтоосон байдаг юм.

Shuud.mn
Сонин хачин