Гацууртын гэрээний хэлэлцээ үргэлжилж байна
2016-03-31

УИХ-аас Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувийг 34 хувиар тогтоож, тусгай зөвшөөрөл эзэмшиж буй компанитай яриа хэлэлцээр хийх үүргийг Засгийн газарт өгсөн. Энэ дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг захирамж гаргаж, Гацууртын ордын ашиглалт болон хөрөнгө оруулалтын гэрээ хийх ажлын хэсгийг байгуулсан юм. 

 

 

Тус ажлын хэсэг Гацууртын ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч “Сентерра гоулд Монголиа” ХХК-тай Орд ашиглах гэрээний хэлэлцээний эхний шатыг энэ оны 3 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд Канад Улсын Торонто хотод, 2 дахь шатны хэлэлцээг энэ сарын 22-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо хийжээ.

 

Гэрээний төсөлд Ноён уул орчмын бүс нутгийн соёлын өвийг хамгаалах, сурталчлах "Соёлын өвийг хамгаалах хөтөлбөр"-ийг боловсруулж, компанийн зардлаар санхүүжүүлэх, хэрэгжүүлэх, цэвдгийн судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэх, гол, ундны усанд үзүүлэх нөлөөллийг хянах төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэх зэрэг заалтууд тусгажээ. Хөрөнгө оруулагчид ирэх долоо хоногт Монголд ирж, хэлэлцээг үргэлжлүүлэх аж.  

 

Канадын тал Орд ашиглах гэрээ, Хөрөнгө оруулалтын гэрээ болон Орон нутагтай хамтран ажиллах гэрээг нэгэн зэрэг байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ӨЧИГДӨР ОРОЙ ТВ-9 -ийн мэдээгээр ЗАСГЫН ГАЗРААС ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР, ОЮУ ТОЛГОЙ, ЭРДЭНЭС ТАВАН ТОЛГОЙГ СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ ОРДЫН ЖАГСААЛТААС ХАСЛАА ГЭСЭН ТОВЧХОН МЭДЭЭ УНШААД ӨНГӨРЛӨӨ. ГЭТЭЛ ЭНЭ ТАЛААР НЕТ- ЭЭС ХАЙЛТ ХИЙГЭЭД ҮЗЭХЭД НИЙТЛЭГДСЭН ЯМАРЧ МЭДЭЭ БАЙХГҮЙ БАЙНА. ЭНЭ ЮУ БОЛООД БАЙНА ВЭ? МОНГОЛЫГ ТЭЖЭЭЖ БАЙГАА ГАНЦ ОРД, ИРЭЭДҮЙД ТЭЖЭЭХ ХОЁР ОРД МААНЬ СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛГҮЙ ЮМ ГЭНЭЭ. САЙХАНБАЛАГ ЭЗДИЙНХЭЭ ДААЛГАВРААР БАС ЯМАР ЛУЙВАР ХИЙХ ГЭЭД БАЙНА ВЭ? НЭГ ИЛБЭ ҮЗҮҮЛЭЭД ОЮУ ТОЛГОЙГООС МОНГОЛЧУУДЫН АШИГ ХҮРТЭХ БАЙСАН ХУГАЦААГ ХОРИН ЖИЛЭЭР ХОЙШЛУУЛСАН. ОДОО ЯАЖ ИЛБЭДЭЭД ЭРДЭНЭТ, ОЮУ ТОЛГОЙ, ТАВАН ТОЛГОЙГ СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛГҮЙ БОЛГОЧИХ ВОО.
2016-03-31