Гэр цэвэрлэх хялбар аргууд
2016-03-31

Гэрээ цэвэрлэх хялбар аргаас “www.brightside.me сайт нийтэлжээ.

 

Алхам №1

 

 

Хэрвээ хайруулын таваг, тогоо болон төмөр аяга тавагны ёроол нь түлэгдсэн бол хуурай гич хэрэглэхийг зөвлөж байна.  Гичийг түлэгдсэн хэсэгтээ цацаад төмөр зүлгүүрээр сайтар үрэх хэрэгтэй. Хормын төдийд үр дүнг нь харах болно.

 

Алхам №2

 

 

Шарх шүүгээ, хөргөгч, хөлдөөгчөөс нь чинь эвгүй үнэр гараад байвал тал лимон эсвэл лимоны хальсыг дотор хийчих.

 

Алхам №3

 

 

Угаалгын өрөөний суултуур, угаалтуурын өнгө алдаад байвал уксусаар арчихыг зөвлөж байна. Уксус паалангийн өнгийн гайхалтай сэргээдэг.

 

Алхам №4

 

 

Хивс, хивсэнцэр, дрожийн өнгө алдаж, шороо татаад байвал давс хэрэглэхийг зөвлөж байна. 1-2 литр усанд 200 грамм давс болон бага зэргийн угаалгын нунтаг хийгээд усаа сайтар хутга. Дараа нь усаараа хивсээ арч.

 

Алхам №5

 

 

“Coca-Cola”, “Pepsi” ундаагаар плита болон төмөр эдлэлийг арчихад гайхалтай өнгө ордог байна.

 

Алхам №6

 

 

“Витамин С”-г хөргөгч болон угаалгын өрөөнд байршуулснаар эвгүй үнэр арилж, бактер устдаг байна.

 

Алхам №7

 

 

Танай гэрийн савхин буйдан өнгө алдаж, хуучин мэт харагдаад байвал оливын тос хэрэглэхийг зөвлөж байна. Бага зэргийн оливын тосоор буйдангаа арчвал хормын төдийд өнгө нь сэргэнэ.

 

Алхам №8

 

 

Эфирийн тосыг шилэн аяганд хийгээд гэрийнхээ буланд байршуулаарай. Эфирийн тос бол шилдэг агаар цэвэршүүлэгч юм.

 

Алхам №9

 

 

Төмөр болон мөнгөн эдлэлийн өнгө алдаад байвал шүдний оо хэрэглээрэй. Хуурай зөөлөн алчуур дээр бага зэргийг шүдний оо түрхээд мөнгөн эдлэлээ арчаад, дараа нь бүлээн усаар угаа.

 

Алхам №10

 

 

Ганга өвс болон коксжуулсан нүүрсийг хөргөгч болон хогийн савныхаа дэргэд байршуулах хэрэгтэй. Эдгээр зүйлс эвгүй үнэрийг хормын төдийг үгүй хийнэ.

 

Алхам №11

 

 

Төмсийг дундуур нь хэрчээд цонхны тавцан дээрээ байршуул. Төмс тоос шороог өөртөө шингээдэг байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Баярлалаа. Амжилт хүсье.
2016-04-03