“Монгол тамга” үзэсгэлэн нээнэ
2016-03-31

Монголын Үндэсний музейн ажилчид “Монгол тамга” үзэсгэлэн дэлгэж, олон нийтийн хүртээл болгож гэж байна. Үзэсгэлэнд Улсын бүрэн эрхт байдал, тусгаар тогтнолын бэлгэдэл, төрийн бодлого үйл ажиллагааны батламж бүхий 100 гаруй тамгыг сонгон дэлгэх аж.

 

Энэхүү үзэсгэлэнд тус музейн сан хөмрөгт дундад эртний үеэс XX зууны эхэн үед холбогдох үе үеийн Монгол төрийн бодлого, үйл ажиллагаанд хэрэглэж байсан нийт 1500 орчим тамга, тэмдгээс судалгааны ач холбогдол зэргийг харгалзан сонгон дэлгэх юм. Тус үзэсгэлэнгээс Их Юань улсын аялан явах цэргийн мянганы ноёны газрын тамга, Монгол Улсын элчин харилцаанд холбогдох тамганууд, Нийслэл Хүрээний голын чойжон сахиусны хувраг тушаалтныг захирах тамга зэрэг олон сонирхолтой түүх өгүүлэх тамганаас гадна тухайн тамганы гарал үүсэл, хөгжлийн товч түүх, монголчуудын эрхэмлэж ирсэн төрийн тамганы хувьсал, түүхий эд, хэлбэр төрх, хэмжээ, хийцийн талаар мэдэх боломжтой юм.

 

Тамга нь тухай нийгмийн харилцаа хөгжлийн онцлог, бичиг соёлыг өөртөө тусгаж байдгаараа онцлог юм. Тухайлбал, XIII зууны үеийн төрийн тамга нь уйгаржин монгол, Юань гүрний үед олон үндэстэн ястныг хураан захирах зорилгоор зохион хэрэглэсэн дөрвөлжин үсгээр, Манжийн эрхшээлийн үед Монголын засаг захиргааны тамга нь манж, монгол бичиг бүхий бичээстэй болон өөрчлөгдөж байжээ.

 

1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн төрийн хаш тамгыг соёмбо эбам бүхий уйгаржин монгол, дөрвөлжин үсгээр, засаг захиргааны байгууллагууд нь дундаа соёмботой уйгаржин монгол бичээс бүхий тамга хэрэглэж ирсэн нь 1921 оны үндэсний ардчилсан хувьсгалаар бий болсон Ардын засгийн газар, түүний дараах БНМАУ-ын төрийн тамганд ч уламжлагдан хэрэглэгдсэн нь монгол төрийн залгамж чанар хадгалагдаж ирснийг гэрчлэх аж.

 

Харин 1940 онд баталсан Үндсэн хуулинд улсын сүлдийг өөрчилсөнтэй холбогдон Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 1940 оны 11дүгээр сарын 16-ны 63 дугаар тогтоолоор тамга нь дугуй хэлбэртэй болсон байдаг. Үүний дараагаар 1946 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн БНМАУ-ын төрийн хэрэг хөтлөх бичиг нь крилл бичиг болж өөрчлөгдсөнөөр тамгыг шинэчлэн, тамга, тэмдэгний бичээсийг крилл үсгээр бичдэг болжээ.

 

Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 30-нийг хүртэл сарын хугацаанд олон нийтийн хүртээл болох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
88671597.:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-31
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүү:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597
2016-03-31