Барьцаалагч эр 22 жил гэр бүлтэйгээ уулзаагүй гэнэ
2016-03-31

Хуурамч тэсрэх бөмбөг бүхий бүс зүүсэн эр Египетийн Александра хотоос хөөрсөн “Egypt Air” компанийн “А320” онгоцыг барьцаалсан билээ. Онгоц хуваарийн дагуу Каир хотноо газардах байсан ч барьцаалагчийн сүрдүүлгээс болж Кипр улсын Ларнака хотноо буулт хийсэн юм. Онгоц Ларнака хотноо газардсаны дараа барьцаалагч эр хагас цагийн зайтай бүх зорчигчийг сулласан билээ. Барьцаалагдсан онгоцонд багийн 15 гишүүн болон 66 хүн зорчиж явжээ. Тэрбээр хэсэг хугацааны дараа өөрөө бууж өгчээ. Онгоц барьцаалсан эр Атлантагийн их сургуулийн түүхийн ухааны профессер Сэйд ад Дин болохыг тогтоожээ. Тэрбээр онгоц барьцаалсан шалтгаанаа салсан эхнэр болон хүүхдүүдтэйгээ уулзахын тулд гэж тайлбарсан байна.

 

Онгоц барьцаалсан Сэйд анхны мэдүүлгийнхээ үеэр “Би эхнэр болон дөрвөн хүүхэдтэйгээ 1994 оноос хойш уулзаагүй. Тэд надтай уулзахыг хүсэхгүй байна. Тэдэнтэй уулзахын тулд би онгоц барьцаалсан. Хүүхдүүд минь намайг таниасай гэж хүссэн учир онгоц барьцаалсан” гэж хэлжээ. Мөн мөрдлөгөөр барьцаалагч эр Кипр улсад нэвтрэх эрхгүй болохыг тогтоожээ.

 

Египетийн тал барьцаалагчийг шилжүүлж өгөхийг Киприйн удирдлагуудаас шаардсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин