Бибер ууртай фэнээ тайтгаруулав
2016-03-31

Дуучин Жастин Бибер саяхан энэ оныг дуустал фэнүүдтэйгээ уулзахгүй хэмээн мэдэгдсэн билээ. Тэрбээр фэн уулзалт болон өдөр шөнөгүй зургаа авахуулахыг хүсдэг охидоос залхаж буйгаа мэдэгдсэн. Уг мэдэгдлийн дараа Жанна гэх 14 настай охин олон нийтийн сүлжээгээр дуучныг доромжлох болсон билээ Долоо хоногийн хугацаанд охин Биберийг доромжилсон, шүүмжилсэн 1478 жиргээг твиттер болон инстаграмдаа нийтэлсэн байна.

 

Бибер охиныг тайвшруулахын тулд өчигдөр болсон тоглолтодоо урьжээ. Охинд “VIP” өрөөнөөс тоглолтыг үзэх алтан тасалбарыг шуудангаар явуулсан аж. Тоглолтын дараа дуучин, охинтой зургаа татуулж “Одоо уурлахаа боль. Чиний хараал намайг тамирдууллаа. Чам шиг уурлаж байгаа олон хүн байгааг би мэднэ. Гэхдээ би шийдвэрээсээ буцахгүй. Энэ оныг дуустал та нартай уулзахгүй” гэж хэлжээ.

 

Энэхүү зургийг Жанна инстаграмдаа байршуулаад “Бибер инээсэнгүй” гэж бичсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин