Трамп шүүмжлэлд өртөв
2016-03-31

АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд сөрөг хүчин Бүгд найрамдах намаас өрсөлдөхөөр намын сунгаанд өрсөлдөж буй Дональд Трамп өчигдөр “MSBNC” сувагт ярилцлага өгсөн талаар “CNN”  агентлаг мэдээллээ. Хөтлөгч нэр дэвшигчээс үр хөндөлтийн талаар асуухад тэрбээр “Үр хөндүүлсэн эмэгтэйчүүдэд эрүүгийн хариуцлага тооцох болно” гэж хэлжээ. Уг ярилцлага шууд гарч байсан учир нэр дэвшигчийн хэлсэн үг олны дургүйцлийг төрүүлжээ.

 

Хөтлөгч нэр дэвшигчид өөрийнх нь ярьсан зүйлийн талаарх хэд хэдэн жиргээг сонирхуулахад Трамп “Үгүй ээ. Үр хөндүүлсэн эмэгтэйчүүд хариуцлага хүлээхгүй. Харин тэдэнд хууль бусаар хагалгаа хийсэн эмч нарт хариуцлага тооцох болно” хэмээн залруулсан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
ene hun erunhiilugch bolvol, neg tomhon dain boloh baihaa hha
2016-03-31