С.Жавхлангийн өвсийг зарсан уу?
2016-03-31

Малчдад туслах зорилгоор МУГЖ С.Жавхлан, МУГЖ Т.Баясгалан нар Боловсрол соёл шинжлэх ухааны яамтай хамтран “Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлсэн. Аяны хүрээнд “Хаврын найраг” хамтарсан тоглолтыг дөрвөн өдрийн турш тоглосон. Тоглолтын орлогоор 100 тонн өвс, 10 гаруй машин тэжээл авч Улсын онцгой комисст энэ сарын 23-нд хүлээлгэн өгсөн юм. Гэвч хандивын тоглолтын орлогоор худалдан авч малчдад илгээсэн өвс тэжээл нь очих ёстой эзэндээ хүрэлгүй замдаа зарагдсан мэдээлэл гараад байна.

 

Түүний тоглолтыг зохион байгуулахад гар бие оролцсон найруулагч Д.Галхүү өөрийн фэйсбүүк хуудаснаа “Ээ ямар өөдгүй юм бэ! Энэ хүн дараа нь ингэж суух гэж хандивын тоглолт зохион байгуулж хамаг сэтгэлээрээ малчин түмэндээ зориулая гэж уриалаагүй шүү дээ. Нөгөө аваад явсан өвс тэжээлийг нь замаас нь зарж байна гэж сонслоо. Сонссон зүйлдээ итгэхийг хүсэхгүй урам хугарч сууна .Хандивыг эзэнд нь хүргэж өгөх үүрэг авсан Онцгой байдлын газар, Засгийн газар даанч яав даа” хэмээн бичжээ.

 

Харин  Увс аймгийн Улаангом сумын иргэн С.Анхбаяр  тоглолтын орлогоор авч хүргүүлсэн өвсийг тус сумын ЗДТГ-ын удирдлагууд зарсан тухай мэдээллийг өөрийн цахим хаягтаа байршуулсан байна.

 

Энэ талаар Онцгой байдлын ерөнхий газраас тодруулахад “Бид шалгаад эргээд хариу өгнө” гэв.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
өөрөө аваачаад тараах нь яасын худлаа шоудаад пиздаа чинь
2016-03-31
Зочин:
Жавхлан яагаад энэ нутагтаа зориулсан хандиваа өөрөө хүргэж өгөөд л УИХ-д гарах замаа бодох байсан ш дээ гэтэл ийм сенсаци үүсгэж бохир тоглолт хийж өөрийгөө доош хийж суугаа юм болдоо тэгээд ч малчид ийм хандивууд хэрэггүй зөвхөн сэтгэл санааны мөнгөн тусламж хэрэгтэй гэсэн гэж салбарынхан мэдээллээд байсан биш бил үү жоохон цоглог дүрээр гарсан дээр шүү
2016-03-31
зочин:
энэ доор нэг хүнэнцэр Жавхлангийн чигчий хуруунд хүрэхгүй юм байж юү бичнэ вэ
2016-03-31
Зочин:
АТГ-ынхааналбан тушаалаа хэтрүүлсэн хэрэг байна шүү анхааралдаа авахгүй юм уу? АН -ын гишүүд болохоор чадахгүй байна уу? Тайлбар хийгээч
2016-03-31
Зочин:
Za javhlan ch gesen handiviin gej baigaa bolohoos UIH-iin gishuuudees baahan mongo avaad ergeed ashgaa olson biz dee kkk. Odoo ch humuus huurah amarhan boljee
2016-03-31