“Нүүдэл” бүжгэн жүжгийг тоглоно
2016-03-31

Үндэсний Дуу Бүжгийн Эрдминй Чуулгын уран бүтээлчид Монголын эртний хаадын амьдрал, нүүдэлчин соёлын тухай өгүүлэх "Нүүдэл" бүжгэн жүжгийг үзэгчдийн хүртээл болгох гэж байна.

 

Бүжгэн жүжигт  Маодун Шанью, Чингис хаан, Өндөр гэгээн Занабазар зэрэг гавьяат хүмүүсийн түүхийг өгүүлэх юм. Төрийн шагналт зохиолч Д.Төрбатын зохиолоор бүтээсэн эл бүжгэн жүжгийг ҮДБЭЧ-ын уран сайхны удирдаач Д.Баярбаатар найруулан тайзнаа тавьсан байдаг. Хөгжмийг төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдорж бичжээ.

 

Гурван бүлэг, таван үзэгдэлт эл бүжгэн жүжгийг Төрийн соёрхолт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн мэндэлсний 65 насны ойд зориулан зохион байгуулж буй “Хөгжмийн өдрүүд”-ийн хүрээнд тоглох юм.

 

Бүжгэн жүжгийг дөрөвдүгээр сарын 4-ний 19.00 цагт ҮДБЭЧ-ын тайзнаа тоглоно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин