Ц.Оюунбаатар Хан-Уулын эмнэлгийн үйл ажиллагаатай танилцлаа
2016-03-31

 

Монгол Улсын Шадар сайд, Эрүүл мэнд, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Ц.Оюунбаатар “Дэлхийн эмч нарын өдөр”-ийг тохиолдуулан Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээтэй танилцаж, эмч нарт шагнал гардуулан хүндэтгэл үзүүллээ.

 

Нэгдсэн эмнэлгийн хувьд ханиад томуугийн дэгдэлттэй холбогдуулан хүүхдийн тасгийн ачаалал өндөр байгаа тул өндөржүүлсэн байдалд, орны хүрэлцээг нэмэгдүүлэн ажиллаж байгаа аж.

 

Тус хамт олны дундаас “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан" цол тэмдгээр Дотрын эмч Б.Анхтуяа, “Эрүүл мэнд, спортын яамны жуух бичиг”-ээр Хүүхдийн эмч М.Нямсүрэн нар шагнагдлаа.

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Эрүүл энхийн манаанд цаг наргүй зүтгэж яваа цагаан нөмрөгт эмч нарт маань салбарын сайд нь очиж мэндчилгээ дэвшүүлж шагнал гардуулна гэдэг бол маш том хүндэтгэл болж дээ. Мэргэжил нэгт эмч нартаа олон улсын эмч нарын баярын өдрийн мэнд хүргэе.
2016-03-31