Үйлдвэрлэлийн ослоор 48 хүн амиа алджээ
2016-04-01

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн сарын аяны нээлт өнөөдөр 14.00 цагт Улаанбаатар зочид буудалд болно. Арга хэмжээнд албаны хүмүүс, үйлдвэрчин, ажил олгогчийн төлөөлөл оролцоно. 

 

 2015 оны байдлаар үйлдвэрлэлийн 383 осол бүртгэгдэж, 48 хүн амь насаа алдаж, 25 хүн тахир дутуу болж, 325 хүн хөдөлмөрийн чадвараа түр алджээ. Эндээс үзвэл  Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн  асуудал тулгамдсан хэвээр байгаа юм. Тиймээс асуудлыг хэрхэн шийдэх, төрөөс баримтлах бодлогыг тодорхой болгох үүднээс сарын аяныг зарлаж буй аж. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин