Түүхий эдийн үнийн уналтад Монгол Улс буруугүй
2016-04-01

Монголын эдийн засгийн форум хоёр өдөр үргэлжилж, өчигдөр хаалтаа хийлээ. Эдийн засгийн форумыг УИХ-ын дарга З.Энхболд хааж, үг хэлсэн юм. Түүний үгнээс онцолж байна.

 

 

  • Дэлхийн эдийн засаг эмзэг байгаа, мөн дэлхийн томоохон орнуудын эдийн засгийн өсөлт өмнө төсөөлж байснаас муу байгаа тухай ОУВC энэ 3 дугаар сарын эхээр анхааруулсан.

 

  • Ялангуяа, манай гол түнш БНХАУ-ын гадаад худалдаа өмнөх жилээс буурсаар байгаа нь эдийн засагт багагүй эрсдлийг учруулж байна. 

 

  • Өнөөдөр манай аж үйлдвэрийн бүтээгдэхүүний 67 хувь, экспортын 79 хувь нь уул уурхайгаас хамаарч байна.

 

  • Нэг хэсэг бид Монголын эдийн засгийн хөгжлийн гарц нь уул уурхай, стратегийн ордууд хэмээн зөвхөн уул уурхай дээр түшиглээд хөгжчих чинээ санаж явлаа.

 

  • Эдийн засаг байнга 2 оронтой тоогоор өсөөд байдаггүй, xүссэнээрээ газар ухаад, нүүрс зараад өндөр ашиг олоод байж болдоггүй, бага хүүтэй хөрөнгө оруулалтын эх үүсвэр байнга олдоод байдаггүй гэдгийг дан ганц Монгол биш, дэлхий нийтээрээ ойлгож авлаа. 

 

  • Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ унасанд Монгол Улс буруугүй.

 

  • Харин нийт эдийн засгаа зөвхөн уул уурхайгаас хамааралтай болгож орхисон нь Монголын төрийн, үе үеийн Улсын Их Хурал, Засгийн газруудын алдаа юм. Бид өнөөдөр энэ алдааныхаа төлбөрийг төлж байгаа. 

 

  • Уул уурхайн томоохон төсөл, ялангуяа Таван толгойн төслийг Улсын Их Хурал зогсоосон учраас өнөөдрийн манай эдийн засгийн хүндрэл үүссэн мэт ташаа ойлголт энэ чуулганаар яригдсан байна.

 

  • Нүүрсний үнэ огцом унасан, зах зээлийн нөхцөл таатай биш үед тус ордын эзэд болох 2 сая хувьцаа эзэмшигчдээс нь асуулгүйгээр Тавантолгойн ордыг гуравдагч этгээдэд өгөх эрх хэнд ч байхгүй.

 

  • 1990-ээд оноос өмнө Улс төрийн товчооны 9 гишүүн суугаад бүх шийдвэрийг ард түмнээсээ асуулгүйгээр гаргадаг байсан. Энэ цаг өнгөрсөн.

 

  • Ерөнхийлөгч маань Шенхуа, ММС компаниудад Таван толгойг өгөхийг хүссэн зарим нэг хүний буруу тайлбарт итгэсэн байна.

 

  • Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд гурав сууж байгаад “тэр толгойг түүнд өгье” гэдэг шийдвэр гаргах боломжгүй.

 

  • Ойрын 3 жилд Оюу толгойн хөрөнгө оруулалт өссөнөөр манай гадаадын шууд хөрөнгө оруулалт 2015 онтой харьцуулахад 3 дахин өсөх болно.

 

  • Хөдөө аж ахуйн салбар хөгжсөнөөр манай олон зуун мянган өрхийн орлого өсөж, бид уул уурхайгаас хэт хамаарсан гачлангаас сална.

 

  • Япон, Өмнөд Солонгос, Хятад, Тайванийн туршлагаас үзэхэд хөдөө аж ахуйн нь дундаж давхаргыг бэхжүүлэх, дотоодын зах зээлийг тэлэх суурь болдoг, улмаар экспортoo хүчтэй тэтгэдэг салбар юм.

 

  • Өнөөдрийн өөхнөөс маргаашийн уушиг гэдэг. Бид өнөөдрийн хэрэглээндээ хэт  анхаарч, ам.долларын ханшийг шүтсэн сэтгэл зүйгээр эдийн засaгтaa хандаж, ирээдүйнхээ өсөлтийг боомилж болохгүй.

 

  • Хэдийгээр уул уурхайн валютын орлого татарсан ч, уул уурхайн бус салбаруудад нааштай байдал үүслээ.

 

  • Төгрөг сул байсан сүүлийн 3 жилд мал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний импортын хэмжээ 15%-иар буурч, экспорт 2 дахин өсчээ.

 

  • Бид "Голланд өвчин"-өөсөө ангижрах боломж бүрдэж байна.

 

  • Манай эдийн засагт  гарсан бас нэг том дэвшил нь эрчим хүчний салбарын хөгжил юм. 2012-2015 онд эрчим хүчний үйлдвэрлэл 24 хувиар өсөж, 2015 онд уг салбар анх удаагаа ашигтай ажиллаcaн.

 

  • Таван толгой, Эгийн голын станцууд ашиглалтад орсноор бид эрчим хүчний хэрэгцээгээ хот хөдөө ялгалгүй, дотоодоосоо бүрэн хангаж, эрчим хүч экспортлодог улс болнo. 

 

  • Олон жилийн турш Монголд хөдөлмөрийн орлого маш бага түвшинд явж ирлээ. 2014 оны эцсийн байдлаар Монгол Улсын ДНБ-ий дөнгөж 30 хувь нь хөдөлмөрийн орлого болж өрхүүдэд хүрч байна.

 

  • Өнөөдөр аж үйлдвэрийн салбарын өсөлт 9 хувь, хөдөө аж ахуйн салбарын өсөлт 11 хувь байгаа бол үйлчилгээний салбар нэлээд удаашралтай, 1 хувийн өсөлттэй байна.

 

  • Дэлхийн ихэнх улс орнуудад ажил эрхлэлт унасан сүүлийн 3 жилд бид аж үйлдвэрийн салбарынхаа ажиллах хүчийг 10 хувиар өсгөж чадлаа. 

 

  • 1996 он хүртэл Монгол Улсад нийтдээ 100 мянган орон сууц байсан. Одоо бид нэг жилд 25 мянган айл орон сууцанд оруулж байгаа нь бодитой амжилт.

 

  • Энэ жил нийт 18450 айл ипотекийн 8 хувийн зээлээс 5 хувьд шилжиж байна. 2016 онд шинээр 9772 айл 5 хувийн зээлд хамрагдана.

 

  • Энэхүү чуулганаар яригдсан бусад олон санал, санаачилга нь Монголын эдийн засгийн бодлогын үр өгөөжийг нэмэгдүүлж, холбогдох хууль, эрх зүйн орчныг улам боловсронгуй болгоход  чухал ач холбогдолтой гэж итгэж байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Монгол Улсын уналтыг дэлхий биш З.Энхболд бий болгосон буруутан
2016-04-02
Зочин:
Uuriiguu buruutai gedgee helsen bol nerend ni tsewer baij de archaagui ulsuud turd baihad yaj oligtoi um bolhow dee
2016-04-01
Зочин:
Uuriiguu buruutai gedgee helsen bol nerend ni tsewer baij de archaagui ulsuud turd baihad yaj oligtoi um bolhow dee
2016-04-01
88671597.88671597.:
зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная комиссия по признанию и эквивалентности учебных курсов, документов об образовании оформляет и выдаёт выпускникам высших учебных заведений бывшего ссср утас incorvuzmail.ru Утас88671597зху болон оху, снг-д 5 жил суралцаж төгссөн хүмүүс оху-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. международная
2016-04-01
Зочин:
энэ их тэнэг гараа ямар ч эдийн засгийн А байхгүй байж бүх юмыг мэддэг наасан
2016-04-01
Зид:
Арчаагүй новш
2016-04-01
зочин:
одоо 76 тэнэг суудаад тэр 9 хүнээс дор шийдвэр гаргаж байна шүү та нар өнгөрснөө хэзээ сөхөхөө болих юм бэ тэр хүмүүс та нарыг бодвол хэлэх үгтэй хийсэн зүйлтэй хүмүүс босгосон болгоныг нь та нар хувьчилж аваад өдий зэрэгтэй явж байгаа шүү
2016-04-01